Франц улсын иргэний нэгдүгээр хавьтагч болсон Англи иргэн Увс аймагт байна
2020/03/10
Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц Улсын иргэнээс коронавирус илэрсэн нь батлагдсан. Түүнтэй хамт онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай иргэн гуравдугаар сарын 5-нд Увс аймагт очжээ.
Уг иргэнийг тусгаарласан ба Увс аймгийн онцгой комисс хуралдаж Улаангом руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна.
Энэ иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат гэх газар зураг авах зорилгоор дөрөв хоног өнжжээ. Англи иргэний явсан газар, хоносон зочид буудал, хоол идсэн ресторан, орсон дэлгүүр, уулзсан хүмүүсийг тодорхойлж маршрут гаргаж байгаа гэв. Ямаат гэдэг газар Эрдэнэбаатар гэх айлын хажуугийн гэрт байгаа аж. Англи улсын Иргэн жолооч, орчуулагч гээд нийт дөрвөн хүнтэй хамт яваа гэнэ. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байна гэжээ.
ondor nastan · 2020/03/11
gadaadinhiig yagaad 14 honog tusgaarladaggui yum be.juramaa oorchloochee.nemeech ee.margaash.