Сайн бна уу нэрийг маань нууцлаад өгөөрэй. Би 22 настайдаа анхны хүүхдээ өлгийдөж авч байлаа гэхдээ эцэггүй. Анх жирэмсэн болчихоод Найз залуудаа хэлтэл таг чиг алга болсон юм. Би царай алдаж гуйж байгаагүй ээ холбоо ч бариагүй.

Тэр цагаас хойш 7 жил ганцаараа явсаан хүүгийнхээ төлөө ажиллаад л хүүтэйгээ насыг барнаа л гэж боддог байлаа... Гэхдээ хаяа ажлын найз нөхдийг нөхөр нь гээд орой ажлаас нь тосож авна өдөр бүр утсаар ярина цаанаа атаархдаг байлаа. Хаяадаа сайхан ханьтай болмоор санагдаа л... Удалгүй Миний амьдралд сайхан залуу гарч ирсээн яагаад ч юм дотроо яг сууя гэж бодоогүй уулзаал явдаг байлаа дотроо дахиад нэг хүүхэдтэй болчихоё гээд бодож явдаг байсаан. 

Гэхдээ эр хүнтэй цуг амьдрах хүсэл төрдөггүй.. хүү маань.том болсон юм чинь нас ч явж байна гээд зүгээр л хүүхэдтэй болохоор шийдээд хүссэнээрээ жирэмсэн боловоо. Найз залуудаа хэлэлгүй шууд холбоогоо тасалчихсан Тэр ч тэгээд намайг уулзахыг хүсэхгүй байгаа юм байна гэж бодоод өөрөө ч явсан. Сайн найздаа хэллээ жирэмсэн болсноо, эцэггүй зүгээр хүүхэдтэй болохыг хүсээд гээд л, намайг Чи айгаад байгаа юм уу, хань ижилтэй болоод элэг бүтэн сайхан амьдарч бүгдийг мэдрэхийг ятгаад л, би тоогоогүй ээ, яахын Миний хүүг хайрлаж чадахгүй ад шоо үзээд байвал надад ч хэцүү гэж боддог байлаа...

За тэгээд цаг хугацаа яваад миний гэдэс цүндийгээд л ирсэн аав маань надаас эцгийг нь асууж чадахгүй ээж маань надаас асуугаад л, чимээгүй л байлаа. Дахиад нэг эцэггүй Хүүхэд төрүүлэх нь үү гэсэн шиг нас биенд хүрсэн хүүхэнд юу ч хэлэх вэ дээ гээд л суудаг байлаа. Нэг өдөр ажлаа тараад гэртээ ирсэн гал тогоонд хүмүүс инээлдэж ярилцаа л Өө тэгсэн нөгөө залуу маань Аав ээжтэй юм яриад ээж хоол хийж өгөөд л, хүү хажууд нь тас тас инээгээд л би шууд л нүднээс нулимс урсчихсан.

Яагаад ч юм байхгүй өдрүүдэд нь мартсан л гэж дотроо бодож тоогоогүй байсан байж.  Тэр өдөр шууд хараад л тэврээд авмаар санагдаж билээ... Аав ээжид хөдөө ажиллаж байгаад ирлээ гэсэн байгаа юм, дараа нь хамт миний өрөөнд ороод шууд л тэврээд авсан тэнэг юм даа Чи минь, Надад хэлэхгүй яасын гээл намайг, Чи их чанга хатуу сэтгэлтэй хүн юмаа гээл. ..

Манай Найз бүгдийг нь хэлсэн байгаа юм.... тэгээд хамт амьдрахаар болов оо, миний хүү шууд л ааваа гээд дуудчихсан, хоорондоо тоглоо л, би Тэр дүр зургийг хараад л, Ямар өчүүхэн бодолтой юм бэ дээ гээл өөрийгөө зүхэж билээ. Хүүхдүүдийнхээ элэг бүтэн амьдралыг булаах байсан юм байна лээ. За тэгээд бид 3 хамт амьдраад хөөрхөн охинтой болсоон...амьдрал үргэлжлээд би үр хүүхдүүдээ харж нөхөр маань ажил хийгээд л, нөхөртэй болох хань ижилтэй болохыг мэдрээд л... амьдралд дандаа сайхан байна гэж юу байхав нэг өдөр нөхрийнхөө утсыг үзэж байгаад баахан чат хараад... надаас салсан байх хугацаандаа холбоотой байсан хүүхэн нь гэсэн уулзаж унтаж хэвтдэг нь тодорхой боллоо...

Уйлаад л унтаж байх хооронд нь 2 хүүхдээ хувцаслаад л яваад өгсөн юм... арай ч дээ, даан ч дээ гээл. Ямар жүжигчин заваан юм бэ гээл голдоо ортол гомдсон. Аавындаа 2 хүүхэдтэйгээ ирчихээд л хэд хоновоо. Нөгөөх чинь байнга залгаастай боломж олгооч би бүгдийг тайлбарлая гуйж байна гээл...ёстой муухай мэдрэмж. Тэр хүүхэнтэйгээ уулздаг байсан нь нүдэнд харагдаад бичсэн чат нтр нь санаанаас гарахгүй... За тэгээл дахиад ганц бие ээж боллоо... охин 2 ой хүрэх дөхөж байсан болохоор аавыгаа нэхээд л.... би зөндөө бодсон өөрийгөө нөхрийгөө хүүхдүүдээ аль аль талаас нь... нэг өдөр аавынд ирэхээр нь ээждээ хүүхдүүддээ үлдээчихээд ( бид 2-ыг салсан гэж хэлээгүй хөдөө ажлаар явсан) нэг Газар ороод ярилцлаа...

Би уучиллаа дахиж би Энэ асуудлын талаар хэзээ ч сөхөхгүй гээл Харин надад чиний эр хүн шиг андгай тангараг хэрэгтэй дахиж нэг л удаа чат мсж ирэх л юм бол Чи мянга гонгиноод хэрэггүй ээ л гэсэн... За тэгээд бид хамтдаа гэртээ харьсан даа. Тэр өдрөөс хойш.нөхөр маань байнга би Одоо ажлаасаа тарж байна, яг Тэр гээд тарах нь оройтох нь гээл бүх зүйлээ хэлдэг болсон. Надад улам анхаарал халамж тавьж намайг уучилсанд баярладаг юм.  Оны өмнө дахиад нэг хүүгээ өлгийдөн авсан даа...

Би юуг хэлэхийг хүссэн бэ гэхээр уучилвал уучилсан шиг уучилж байх хэрэгтэй За яахав эр хүн юм даа гээд уучилсан Энэ бүх итгэлийг дааж явах нь хамгийн чухал юм даа....хааяа би боддог юм салах Ямар амархан гээч дэндүү амархан, би ирээдүйгээ Тэр хүнгүйгээр төсөөлж чаддаггүй юм. Маргааш өглөө босоод хамтдаа үргэлжлүүлэх Энэ амьдралд нэгнийгээ бүү хэмлэ Чи намайг хуурч байсан шүү дээ гээд битгий амыг нь тагла.... хэрвээ уучилж чадахгүй бол салсан нь дээр.... сайн бод... нөхрийгөө хэнд ч битгий муул Найз нөхөд бүүр Аав ээждээ ч битгий муул...
Насан туршдаа хажууд минь өтлөх хүн шүү дээ би уучилсан болохоор Тэр минь Одоо хичээж яваа нь нүднээс нь үйлдэлээс нь харагддаг юм...
Хоорондоо жижиг зүйлс гэлтгүй ярилцаж байгаарай тэгвэл гэр бүл удаан оршино...магадгүй би уучилж чадахгүй байсан бол тал сэтгэлтэй хорвоог дуусгах байсан байх сэтгэлийг чинь дүүргэдэг хүнтэй хамт байгаарай өнөөдөр муудалцлаа гэхэд Өөр зөндөө өдрүүдэд аз жаргалтай байснаа санаарай.