Манай улсад COVID-19 өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирснээр бүртгэгдсэн билээ. Франц улсын иргэнтэй нэг онгоцонд хажуу суудалд нь сууж Монголд ирсэн Англи улсын 67 настай иргэн Энтони Дрейкийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат уул гэдэг газар тусгаарласан.

Аймгаас хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 10-ны өдөр ажлын хэсэг Англи улсын иргэн болон жолооч, тогооч, орчуулагч нараас шинжилгээ авч, дээжийг ХӨСҮТ рүү өчигдөр явуулжээ.

Тэдний шинжилгээний сорьцыг өчигдөр буюу энэ сарын 11-ний 17 цаг 45 минутад Улаанбаатар хотод байрлах ХӨСҮТ-рүү газраар илгээсэн гэв. Одоогийн байдлаар тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.

Дээрх иргэдийн шинжилгээний дээж өнөөдөр ХӨСҮТ-д хүргэгдэн ирж, хариу нь маргааш гарах юм.