Франц иргэнтэй холбоотой 126 хүний шинжилгээний хариу халдваргүй гарчээ
2020/03/12
Манай улсад коронавирусийн анхны тохиолдол болж бүртгэгдсэн Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон иргэдийг тодруулан, шинжилгээ авч хариунууд эхнээсээ гараад байгаа билээ.
Өчигдрийн байдлаар эхний 23 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.
Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээллээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажих учиртай. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд заавар зөвлөмжийн дагуу үргэлжлээд явна" гэдгийг өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байсан юм.
Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.
Түүнчлэн нэгдүгээр хавьтлын 126 хүний шинжинлгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Зочин · 2020/03/13
Тэр франц хоргүй амьтан биш ээ? 14 хоног өөрийгөө тусгаарлалгүй хотоор баахан тэнэж тэнэж хурал цуглаан хийж хийж байгаад галт тэрэгээр Дорнрговь яваад халдварт өвчтөй гээди эмнэлэг очоод аваад явна гэхээр авирлаад сүйд болгосон гэхчив лээ? Халдвар тарааж тараачихаад монголчууд монгол эмч нар долигоноод байхаар францдаа явахгүй хэл амгүй төлбөр ялваргүй юм чинь Монголд эмчлүүлий гэсэн шүү юм бодчихоод матрын нулимас унагасан шигээ хэвтэж байгаа чөтгөр Бадрах сумыг уранаар хордуулж байгаа шулмас шүү дээ хө
Zochin · 2020/03/12
Ene ch ert bayarlah sedev bish baihaa. Er ni darhlaa saitai humuus ug Virusiig udaan hugatsaagaar biedee hadgalj yavdag gesen. Harin hezee negen tsagt yamar negen uur turliin uvchinuur uvduud bieiin darhlaa sularsan tohioldold busdad haldaaj eheldeg geh um. Heseg hugatsaanii daraa dahin shinjilgeeg avah bur tsaashlaad baingiin hynaltand avch togtmol hugatsaand shinjilgeeg ni avch baih heregtei baihaa
Хүннү · 2020/03/12
За ашгүйдээ. Хөөрхий энэ францыг баахан харааж зүхсэн, “хоргүй амьтан байж” уучлаарай.
Зочин · 2020/03/12
za ashgyidee. mongold haldvar tarhaagui bn