Францын хавьтагч Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020/03/12
Манай улсад Коронавирусийн халдвар буюу COVID 19 Францын иргэнээр зөөвөрлөгдөн орж ирсэн билээ. Одоогоор түүнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа юм.
Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан зэрэг нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ авч буй. Өчигдөр 26 хүний шинжилгээний хариу халдваргүй гарсан. Тэгвэл өнөөдөр Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Нэгдүгээр хавьтлын 126 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан" гэдгийг мэдээллээ.
Эхний шинжилгээний дараа дээрх хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд заавар зөвлөмжийн дагуу үргэлжилж байгаа гэв.
Зочин · 2020/03/12
Өө нөгөө франц чинь нутгаасаа өвчин авчирч тараачихаад Монголд ирээд КОВИДОЛЧИЛОО гэсэн гэх шив. Нямхүү тийм юм ярълаа. Франц гэхээр манай эмч нар хөлөө хугалан алдаж гүйж байгаа биз дээ? Аргадлаа энхрийллээ гээд хэлэх үгээ олж ядан магтаад л байна лээ. Монгол иргэн байсан бол яасан их хялалзаж цэхэлзэх бол уг нь өөрсдийн иргэдээ л ингэж энкрийлмээр дээ. Нямхүү ээ чи ч жоохон зусарч золиг уу.