ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлагдан, ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Тусгайлан ажиллаж байгаа байранд архаг өвчтэй иргэдэд хоолны дэглэм баримтлах чиглэлийг үзүүлж байгаа. Ховд аймгийн хилээр Өвөрмонголд айлд хөл хорионд байсан гэр бүлийн 3 хүнийг тусгаарлан, ажиглалт хийж байгаа. Биеийн байдал нь хэвийн. Харин ХӨСҮТ-д байгаа хүний биеийн байдал хүндэвтэр. Эрүүл мэндийн амин үзүүлэлт нь хэвийн. Франц улсын иргэн гомдол гаргаагүй эмчийн заавар зөвлөгөөг сайн мөрдөж байгаа.

Монголын уламжлалт анагаах ухааны туршилтаар гаргасан иргэдэд хандсан арга хэмжээг бид зөвлөгөө болгон батлахаар ярилаа. Олон улсын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж байгаа гэдгээ хэлье. Тухайлбал, Коронавирусийн халдвараар бөөрний эмгэгтэй хүн өвчилвөл яаж ажиллах тухай туршлагаа солилцож ажилласаар байгаа" гэлээ.