МХЕГ: Зорчигч халуунтай, хоолой нь өвдсөн шинж тэмдэгтэй байсан учир ХӨСҮТ рүү яаралтай шилжүүлсэн
2020/03/17
Берлин болон Сөүл хотоос агаарын тээврээр ирсэн монгол идгэдийн гурав нь COVID-19 халдвартай болох нь тогтоогдсон. Нийт зорчигдын хяналт үзлэгийг хэрхэн хийсэн талаар МХЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн хяналт, шалгалт хийсэн байцаагчдыг мөн тусгаарлаад байгаа ба тусгаарлалтаас гадуур үлдсэн нэг ч хүн байхгүй гэдгийг хэллээ.
"БНСУ-ын Сөүлээс ирсэн зорчигчдод хийсэн эрүүл мэндийн үзлэгээр шинж тэмдэг илэрсэн, халуурсан хүн байхгүй байсан гэв. Харин Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийг тусгаарласан. Тус нислэгээр ирсэн зорчигчдод МХЕГ-ын байцаагчид үзлэг хийх явцад нэг зорчигч халуунтай, хоолой нь өвдсөн шинж тэмдэгтэй байсан учраас ХӨСҮТ рүү яаралтай шилжүүлсэн. Тухайн зорчигч шинжилгээний дүнгээр эерэг буюу COVID-19 халдвартай нь батлагдсаныг ЭМЯ-аас мэдээлсэн" гэв.
Зочин · 2020/03/18
Зочин · 2020/03/17
Зочин · 2020/03/17
хоногийн хоолны мөнгөгүй гарууд улсаар нь тараасан ч яахав гээд амиа бодоод л зүтгээ биз дээ
Зочин · 2020/03/17
Тэгээд л өвчтөйгөө мэдсээр байж нутаг орон гэр бүл ах дүүсдээ халдвар тараахаар ирдэг байна ш дээ яатуу чинь