Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн түүхт ой гуравдугаар сарын 18-ны энэ өдөр тохиож байна.

Үндэсний статистикийн хорооноос энэхүү өдрийг тохиолдуулан монгол эрэгтэйчүүдийн талаарх сонирхолтой тоо баримтуудыг Үндэсний статистикийн хорооноос нэгтгэн гаргасныг сонирхуулъя.

Манай улсад 1,575.6 мянган эрэгтэй амьдарч байгаагийн 67 хувь нь эх орны нийслэл Улаанбаатар хотод, харин 33 хувь нь хөдөө амьдарч, ажиллаж байна. Монгол эрэгтэйчүүдийн 15 хувь нь дээд боловсрол эзэмшиж, 633.1 мянга нь ажил эрхэлж, сард дунджаар 1,358.5 мянган төгрөгийн цалин авч байгаа юм.