Энэ удаагийн “Mobile news”-ээр МУГЖ дуучин Т.Ариунаатай “Асуудал”, “жижиг” Амараатай “Хатариш” зэрэг дуунуудыг хамтран дуулсанаараа хүүхэд залуусын танил болсон фото модель, дуучин Т.Номин буюу Минотой холбогдож Т.Мино хуримаа хийгээд хоёр сар ч болоогүй саллаа гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Тэрбээр өнгөрсөн арван сард Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй юм.  Хосуудын салалтад хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд элдвээр бичиж олон нийт янз янзаар ярилцсаар байгаа юм. Тэрээр салалтынхаа талаар болоод хувийн амьдралынхаа талаар ийнхүү ярилаа.

Т.Номин: Бид нилээдгүй хугацаанд үерхэж байгаад өнгөрсөн намар албан ёсоор гэрлэж хуримаа хийсэн. Хэн хэнээ таньж мэдсэн гэж бодоод айл гэр болсон ч яг хамтран амьдраад эхлэхэд тийм биш байсан болохоор салаад 3 сар гаруй хугацаа өнгөрч байна.

Хүмүүс бидний салалтын тухай элдвээр ярьж байгаа ч би хийсэн зүйлдээ огтхон ч харамсахгүй байгаа. Одоо ээжтэйгээ хамтдаа сайхан л амьдарч байна. Ажлаа хийгээд хажуугаар нь хувийн уран бүтээлдээ ороод тун завгүй явна даа” хэмээлээ.

 Сонирхуулахад дуучин Т.Номин буюу Миногийн гал халуун дурлалыг нь үгүйсгэсэн хүмүүст зориулсан “Romance” хэмээх дуу нь өдгөө яван чангарч чатуудад тэргүүлсээр байгаа бөгөөд тун удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ шүтэн бишрэгчиддээ бэлэг барих ажээ.

Бэлтгэсэн: Э.Цэнд Аюуш