“Монголын мистер 2020” УАШТ-ний мөнгөн медальт Э.Мөнхбат допинг хэрэглэсэн байжээ
2020/03/20
“Монголын мистер 2020” УАШТ-ний бодибилдингийн 60 кг-д мөнгөн медаль хүртсэн Эрдэнэчулуун овогтой Мөнхбатад хийсэн шинжилгээний хариу хориотой бодис илэрсэн буюу эерэг гарчээ.
Иймээс дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн дүрмийн дагуу 4 жилийн хугацаатай /2020 оны гуравдугаар сарын 17-ноос 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл/ тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна.