ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Өнөөдрийн байдлаар өссөн дүнгээрээ 3025 иргэнийг тусгаарлаж, хяналтад авсан байгаа. Одоогоор 1963 иргэн ажиглалтад байна. Дархан, Сэлэнгэ, Дорнод аймгийн боомтуудаар Казахстан улсаас иргэд орж ирж байна. Оюутнуудыг чөлөөлж иргэдээ татаж авсан. Учир нь цаад улс нь гадаад оюутнуудыг нутагтаа очихыг зөвлөсөн юм. Иймд бид иргэдээ татаж, оруулж ирэх нь зүйтэй.

ХӨСҮТ- ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалт, хяналтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийгдэж дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд манай улс 10 батлагдсан тохиолдолтой боллоо.

Мөн бусад хүмүүсийн шинжилгээний хариуг танилцуулъя.  Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын харьцагч болох 58 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ нь Франц улсын иргэний харьцагч нар байгаа. Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 20-нд сэжигтэй нэг тохиолдол ХӨСҮТ-д тусгаарглагдаж, хяналт, шинжилгээнд хамрагдаж байна. Нэмж батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байгаа.