Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийв. Энэ үеэр Коронавирусний генетикийн дарааллыг тогтоосноос хойш  60 хоногийн дараа анх удаа вакцины туршилтад хүн туршилтад орсон нь шинжлэх ухааны өмнө нь тэмдэглэж байгаагүй ололт болж байна хэмээн ДЭМБ-ын О.Ариунтуяа онцоллоо.

ДЭМБ-аас уг вирусний тархалтын  дөрвөн үе шатад тохирох арга хэмжээ авахыг уриалсны дагуу Монгол Улс холбогдох арга хэмжээнүүдийг зөв зүйтэй авч хэрэгжүүлж байгаа гэв.

Халдварын тархалт Европд буурахгүй байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Герман улсад 4528 шинэ тохиолдол, Испани улсад 3400 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.