Сайн байна уу, энэ өдрийн мэнд. Би одоо 18-тай. Намайг битгий доромжлоорой. Гэхдээ би 30-тай хүнтэй үерхдэг бараг 1 жил болж байна.

Тэр маань наснаасаа залуу харагддаг. Анх санаандгүй танилцахдаа намайг өөрийг нь голно гээд насаа нуусан гэж хэлсэн. Сүүлд тэрийгээ хэлсэн, бид хоёрын хувьд нэг нэгэндээ хайртай. Гэхдээ бид 2 харилцаагаа эцэг эхдээ хэлэхээс л үнэндээ айх юм. Ялангуяа би ээж маань эгч, дүү бид 3-г ганцаараа өсгөсөн гэтэл би ээжээсээ 10 насаар дүү хүнтэй уулзаж бид нэг нэгэндээ хайртай болчихсон. Одоо яг юу хийх ёстой бэ? Нэрийг маань нууцалж надад зөвөлгөө өгөөч.