Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15.00 цагаас мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Коронавирусийн халдвар тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөнүүдийн би Ерөнхий сайдын зүгээс Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, хоёрдугаарт эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллах хоёр чиглэлд анхаарч байна. Коронавирусийн халдвар хяналтад байна. Коронавирусийн асуудлаар Засгийн газар арван удаа, УОК нийт 14 удаа хуралдлаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс амгалан тайван байна. Төрийн удирдлагын байгууллагууд ард иргэдийн хүчээр коронавирусээс урьдчилан сэргийлж хамгаалж өнөөдрийг хүрлээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан хөл хорионы шийдвэрийг иргэд дагаж мөрдөх ёстой. Коронавирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч хяналтад авч чадсан. Өвчлөлийг дэлгэрүүлэхгүй байхад анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал хүндрээгүй. Эрсдэлээ тооцож хүн бүр сонор сэрэмжтэй байх нь Ерөнхий сайдын зүгээс хүсч байна. Бид цөөхөн хүн амтай. Ард иргэдийн ухамсар, дэмжлэг энэ өвчнийг дэлгэрүүлэхгүй байхад маш их тусалж байгаад баярлаж буйгаа илэрхийлье. Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас боломжтой бүхий л нөхцөл байдлаа дайчлан ажиллаж байна. Энэ өвчинтэй тэмцэн ажиллаж буй төрийн байгууллагуудыг дэмжих тал дээр анхаарлаа. Засгийн газрын улсын нөөц хөрөнгөнөөс эм эмнэлгийн хэрэгсэлд 17 тэрбум төсөвлөсөн. Мөн нэн шаардлагатай тусламжид 20.3 тэрбумыг зарцууллаа. Дээр нь 159 тэрбумын санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллага холбогдох байгууллагуудад зарцуулна. Хөдөлмөр хамгааллын хувцас, эм эмнэлгийн хэрэгсэлд зарцуулна. Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 200 тэрбумыг гаргаж байна. Эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа хамгаалахад тодорхой арга хэмжээ авахад анхаарч байгааг хэлэв. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

1. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийг ААН-үүдийг тэглэж байна.

2. Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй.

4. Ажлын байрыг хадгалж буй хувийн аж ахуй нэгжүүдэд гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгоно.

5.Малчдад гурван хувийн хүүтэй гурван тэрбумын зээл олгоно.

6.Бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.

7. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны литр тутамд тодорхой хэмжээнд бууруулна.

Хэвийн явж байсан эдийн засаг зогссон учир ингэж хэвийн байдалд нь оруулахаар дэмжиж ажиллаж байна.