2014 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:


Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи новийн бүсийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр,Тэс голын саваар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.