УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэгийг айлган сүрдүүлэх аргаар  50 сая төгрөг авсан хэргээр Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал хоёр удаа  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч хүлээн аваагүй. Харин гурав дахь удаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал хүргүүлснийг  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд өчигдөр  2020.03.28-ны өдөр хэлэлцсэн байна. 

Улмаар Нийслэлийн прокурорын газраас түүнийг цагдан хорих саналыг ирүүлснээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.