Жүжигчин Цэдо нярайлжээ /фото/
2020/03/30
Л.Балхжавын бага хүү болох Б.Билгүүн амьдралынхаа ханиар жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдог сонгосон. Хосууд хэдхэн хоногийн өмнө ээж, аавууд болжээ.
Энэ баярт мэдээгээ жүжигчин бүсгүй “Энгэр дээр минь жаргал асгаруулж уйлах чимээнээс нулимс дүүрээд л сэтгэл тайвшраад... өмнө нь мэдэрсэн тэр их догдлол..., хүлээлт..., өвдөлт... ор тас мартагдаж хормын дотор орчлон тэр аяараа зогсох шиг л болсон...Баяр хүргэж халуун үгс, хайр дүүрэн мэндчилгээ ирүүлж байгаа хүн бүрт баярлалаа. Хайр түгээж жаргаж амьдрана шүү бүгдээрээ" хэмээв.
Зочин · 2020/03/30