Оюу Толгойгоо анхаар...
2013/04/05
Rio Tinto цаанаа нэг л юм хийгээд байна даа. Үүнийг манайхан мэдэж байгаа эсэхийг бүү мэд. Манайд хамаатай л гэж бодох юм. Ямар ч гэсэн дуулгая гэж бодов…
Rio Tinto зардлаа багасгах, чиглэлийн биш хийгээд ашиг багатай бизнесээс гарахын тулд австрали дахь олон миллиард долларын нүүрсний активаа зарах гэж Deutsche Bank-ыг хөлслөн авлаа гэж Street Journal сэтгүүл мэдэгдэж байна.
Тухайлбал Coal and Allied Industries хэмээх нүүрний компани дахь хувьцааныхаа 29 хувийг зарах, уг төсөлд эзлэх өөрийн хувиа 51% болгон бууруулахаар Rio Tinto төлөвлөж байгаа гэнэ. Одоо Rio Tinto Шинэ Өмнөд Уэльс дэх нүүрсний хэд хэдэн уурхайг удирддаг Coal & Allied компанийн хувьцааны 80%-ийг эзэмшдэг юм байна.
Мөн 2011 оны сүүлээр Rio Tinto, японы Mitsubishi Corp хоёр хамтран энэхүү Coal & Allied Industries-ыг 10,6 миллиард австрали доллар төлж худалдан авсан ажээ.
Түүнчлэн Clermont болон зэргэлдээ Квисленд мужид буй Blair Athol төсөл дэх хяналтын багцаа худалдан авагчийг хайж байгаа гэнэ.
Эдгээр нь 1 миллиард долларын үнэтэй аж. Rio Tinto 2012 оны 11 дүгээр сард Blair Athol дахь уурхайгаа хаасан юм байна. Clermont орд газрын эрчим хүчний нүүрсний нөөц гэхэд л 12,1 сая тонн-ын дээд зэргийн ашиглалттай үед 177 сая тонн нөөцтэй, 17 жил ашиглана гэж тооцож байсан аж.
Хамгийн сонирхолтой бөгөөд ноцтой мэдээлэл нь дараах болно:
“Rio Tinto нүүрс-эрчим хүчний бизнесээс гарч байгаа. Түүнд үүгээр оролдох утга учир алга. Тэд төмрийн хүдрийн наймаагаар мөнгө хийдэг, харин эрчим хүчний нүүрс бол тэдний бизнес-загварт тохирохгүй” гэж нүүрсний салбарын нэгэн топ-менежер хэллээ” гэсэн мэдээлэл байгаа юм.
Түүнээс гадна Rio Tinto хөнгөн цагааныхаа активыг аль хэдийн худалдаж, зарим хэсгийг нь Pacific Aluminium-д таслан өгсөн байна.
Ингээд бас л сонин мэдээ гарч ирж байна:
“Хэрэв Rio Tinto Австрали, Канад дахь төмрийн хүдрийн үйлдвэрүүд, мөн Escondida болон Kennecott-ийн зэсийн түлхүүр активуудаасаа бусад ашиггүй бүх бизнесүүдээсээ салж чадвал ашигтай байж чадна” гэж Commonwealth Bank of Australia-ны тайланд дурдсан байна.
Зэсийн активууд Rio Tinto-ийн хувьд түлхүүр ач холбогдолтой гэдгийг Австралийн банк баталж байна.
Ингэхээр Rio Tinto-гийн шинэ захирал Сэм Уолш (Sam Walsh) зардлаа багасгах эрчимтэй бодлого баримталж байгаа нь илт байна. 2014 он гэхэд Rio Tinto зардлаа 5 миллиард доллараар багасгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүний гуравны хоёр нь эрчим хүчний (нүүрс болон уран) болон хөнгөн цагааны актив байх юм.
Тэр нүүрсийг “хасч” байна, хөнгөн цагааныг “хасч” байна. Харин зэсийг “хасаагүй” байна.
Тэд австраличуудтай нөхөрлөж байна, манай “зөвлөх” германы банктай нөхөрлөж байна.
Ингээд толгой гэж байдаг бол ажиллуулах цаг болсон байна.
ОДОО ОЮУ ТОЛГОЙГОО АНХААР…
Төр засаг ухаантай юм бол ийм юмыг мэдэж байх хэрэгтэй ш дээ. Ямар үхснээ хийж цалин авч суудаг байна аа. Хоосон ерөөл тавиад бүтэхгүй л дээ…
СУДЛААЧ
ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ
ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ