Давтан шинжилгээгээр коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
2020/04/08
Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.08/ ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Харин хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээ 2020 оны гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Тиймээс хяналтад байгаа хүмүүс тэвчээртэй хүлээж, хянах нь сайн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлалт, хяналтад байна.
Нэг сайн мэдээ нь "Авиган" гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан. Энэ нь коронвирусийн эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эм юм" гэсэн мэдээллийг өглөө.
Зочин · 2020/04/08
Энэ вирусийг эмчлэх эм байтугай оношлуурыг саяхнаас эрдэмтэд гаргаж ирж, вакциныг клиник туршилт хийж байна. Энэ вирусийг эмчлэх эм дэлхийд алга байна, урьд нь SARS, MERS гэж вирусууд бугд корона вирус. Ялга нь гэвэл тэдний тархалт удаан байсан энэ вирусийн тархалт хурдан бас мутацад орсон байгаа. Дэлхийн улс орнууд эмчлэх аргаа , ямар эм тохирох эсэхийг эрдэмтэд хайж байна. Урьд нь хэрэглэж байсан эм тунгаа одоо хэрэглэж бутээх эмээ шинжлэх ухаант хумуус хайж байна. Дэлхий хун амын 60-70 % энэ вирус тархана. Улирлын чанартай болно. Тийм учраас эрдэмтэд хамгийн туруунд вакцин гаргахаар ажиллад байна. Бидний дунд явж л байх нь байна. Тийм учраас ариун цэвэр сайн сахидаг байх хэрэгтэй. Байшингаа тойроод баагаад, шээгээд, автобусын буудал дээрээ шулсээ хаядаг зуршлаасаа салж ариун цэврийг сайтар сахих уриалга гаргаж байна