Сургалтын төвийн багш нь сурагч охиноо хүчирхийлсэн хэрэг гарчээ
2020/04/08
Сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой зарим сургалтын төв ганцаарчилсан сургалт зохион байгуулж байгаа юм байна.
Тэгвэл өнгөрсөн сарын 26-нд нэгэн сургалтын төвийн багш эрэгтэй нь насанд хүрээгүй сурагч охиныг хүчиндсэн хэрэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэгдэн шалгагдаж байгаа мэдээлэл ирлээ.
"Эмэгтэй хүн амжилтанд хүрэхийн тулд золиос хэрэгтэй, эрсдэл даах чадвартай байх ёстой" гэж үзсэн багш зүй бусаар дур хүслээ ханган сурагчаа хүчиндсэн хэрэг ийнхүү гарсан байна.
Тиймээс хичээл сургуулийн хөл хорионы энэ үед хэрэв эцэг, эхчүүд хүүхдүүдээ ганцаарчилсан сургалт зэрэгт хамрагдуулах гэж байгаа бол анхаарал, болгоомжтой, өндөр хяналт, хариуцлагатай хандах хэрэгтэйг энэ хэрэг харуулж байна.
Мөн хүчингийн хэргийн хохирогчдын дийлэнх нь ойр тойрны хүрээллийн (таньдаг) хүнийхээ хохирогч болдог учир эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хүүхдээ хэнд найдаж үлдээж байгаа тал дээр анхаарлаа дээшлүүлэх шаардлагатай юм.
зочин · 2020/04/10
Энэ гэмт хэрэгтнийг хамгаалж хаацайлаагүй л юм бол нэр ус, зураг хөрөгийг нь нийтлээч, хүүхэд хүчиндээд байж байгаа амьтанд юуны нь хүний эрх байдаг юм. Эмэгтэй гармоноор тарь.
Зочин · 2020/04/09
Сурагч оюутануудаа хүчинддэг асуудлыг харуулсан "харанхуй дундах хаширгаан" гэж солонгосын кино байдаг түүнийг үзэхэд муусанй юмнууд яаж гэмт хэргээ үйлддэг байсанг харж болно. Хүний хүүхэд бузарласан бөгсөө захирч чадахгүй арчаагүй муу новш.....
сда · 2020/04/08
МАН-ын дарга нарыг дууриаж тэдэнтэй барьцсан этгээд байна.