Дэд станцуудын санхүүжилт шийдэгдлээ
2014/04/05
“Сонгино” дэд станц, “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугам, МВА дэд станц, Баянголын амны “Баянгол” хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг барилга угсралтын ажлын гүйцэтгэл, ирүүлсэн дарааллаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Эдгээр төслийн барилга угсралтын явц өнөөдөр 60-70 хувьтай байгаа бөгөөд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдаж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд гэр хорооллын 50 мянга орчим айл өрхийн халаалтыг цахилгааны эх үүсвэрээр шийдвэрлэх юм.