Сэрэмжлүүлэг: Дэлхийн 213 улс, бүс нутагт 1 980 000 хүн коронавируст халдвар авчээ
2020/04/15
Коронавируст халдвар 2020 оны 4 дүгээр сар 15-ны өдрийн 11:00 цагийн байдлаар дэлхийн 213 улс, бүс нутагт 1 980 000 хүн энэ өвчнөөр өвчилжээ. Үүнээс 126 530 хүн нас бараад байгаа бол 485 677 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар 1.3 сая хүн энэ өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Халдвар АНУ, Итали, Иран, Герман, Франц, Испани, Их Британи, Турк улсад тархалтын эрч хэвээрээ байна.
Сүүлийн үед 10 хоногт өвчлөл хэдэн зуун мянгаараа бүртгэгдэж байна. Урьд нь дэлхий нийтийг хамарсан цар тахлыг бодвол олон хүнийг хамарч, халдвар эрчтэй байгааг хэлж байна.
ОХУ-д долоо хоногт 21 102 хүн өвчилсөн байна. 24 цагийн дотор 2770 хүн өвдөж, 22 хүн нас барсан. Үүний 50-60 хувь нь нийслэл Москва хот, түүний орчимд бүрргэгдэж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногоос гурав дахин өссөн үзүүлэлт юм. Өөрийгөө тусгаарлах журам зөрчсөнтэй холбоотой аж.
Ази тивийн хувьд Япон улсад 482 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирсэн 36 тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-ын хувьд өвчлөл зөөвөрлөгдөх тохиолдол гарсаар байгаа тул гадаадаас ирсэн иргэнийг 28 хоног тусгаарлаж байгаа аж.
Иран улсад уг өвчний улмаас 98 нас баралт бүртгэгдээдд байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт юм.
Итали улсад халдварын тоо өмнөх өдрөөс буурсан ч нас баралт нэмэгдсэн.
БНСУ-д КОВИД-19 өвчнөөр өвичлж, эдгэрсэн гэх хүмүүс дахин өвчилж байгаа аж. Мягмар гаригт энэ байдал 124 байв.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх