Тусгаарлалтын дүрмийг зөрчсөн иргэнд арга хэмжээ авчээ
2020/04/16
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Цар тахлын тархалттай холбоотойгоор амны хаалт зүүх ухуулгыг Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. Гамшгаас хамгаалах тухай хуульд Иргэний хүлээх үүрэг гэсэн тодорхой заалт бий. Тодруулбал иргэн албан тушаалтны хууль дүрмийг биелүүлэх бөгөөд хэрэв хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.
Хоёрдугаар тусгаарлалтаас гарч байгаа хүмүүс тусгаарлалтаас гарсаны дараа өөрийгөө хэрхэн тусгаарлах талаарх зөвлөмжийг Шуурхай штабаас гаргасан. Баян-Өлгий аймагт хоёр хүн, Сэлэнгэ аймагт нэг хүн тус тус тодорхойгүй хаяг өгсөн. Үүнтэй холбоотойгоор тусгаарлалтаас гарахаас 48 цагийн өмнө өгсөн хаягийн дагуу очиж үнэн мөн эсэхийг тодруулсаны дараа тусгаарлалтаас гаргана. Түүнчлэн шилжилт хийсэн тохиолдолд оршин суух шинэ хаягаа албаны хүмүүст мэдэгдэх журмыг гаргасан. Тухайлбал БНХАУ-д 14 хоног тусгаарлалтад байсан иргэн Монголд ирээд дахин тусгаарлагдсан. Гэвч иргэн С 16 дахь хоног дээрээ тусгаарлалтын дүрмийг зөрчсөн учир тодорхой арга хэмжээг авсан.
Хөл хорио дэглэмийн туршлага сахиулах олон улсын туршлагыг судалж байна. Цахим бүртгэл буюу нийслэл, орон нутгийн иргэдийг цахим бүртгэлд хамруулж үүний дагуу байршлыг нь хянах туршлагыг судалж байна.
Гадны улсад гацсан хүмүүсийн тухайд дэлхий дахинд энэ халдвар тархсан учир визний асуудалд уян хатан хандаж байгаа гэж бодож байна. Дотоодын асуудлаа сайн шийдсэний дараа хүмүүсээ татан авах асуудлыг ярих хэрэгтэй.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх