Хотын даргын захирамжаар амралтын газар, жуулчны бааз, фитнесс заал, саун,иогийн клубүүд нээгдлээ
2020/04/18
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, зарим амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлыг хэлэлцэж, санал солилцон ТҮР ЖУРАМ гаргаж, хотын дарга мөн холбогдох ЗАХИРАМЖ гаргажээ.
Хотын даргын захирамжид зааснаар бол амралтын газар, жуулчны бааз, фитнесс заал, саунаас гадна зочид буудал, иогийн клубүүдийн үйл ажиллагааг нээх чиглэл багтжээ.
zochin · 2020/04/20
neg tuhuurumj deer suusan hunii daraa, uur hun suuna geed bodohoor l, nil huls bolson tuhuurumj
zochin · 2020/04/20
Монгол · 2020/04/19
Энэ үнэхээр цагаа олоогүй арга хэмжээ Тэр фитнес клубууд чинь хамгийн заваан газар Үнэр танар гэж авах юм байхгүй хөлс шивэр шинхэг "Covid19" тараах голомт ! Монгол улс яг өнөөдөр амралтын газар фитнес 2 оор дутаа юу ? Энэ амралтын газар фитнес клубуудын ард эрх баригчид байгаа байх тэгээд л ингэж улайрч байгаа юм
Зов · 2020/04/19
Яанаа! Далд хэлбэрээр вирус нэмэгдээд л !!!! 32