Африк тивд коронавирусээр халдварласан хүний тоо 24600 давжээ. Тус тивийн олон оронд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль, Африкийн Халдварыг хяналтад авах төвийн мэдээлснээр, Африк тивийн хоёр улсаас бусад оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Африк тивийн 52 оронд халдварын 24696 тохиолдол бүртгэгдэж, 1193 хүн нас барж, 6415 хүн эдгэрчээ.

Тэдгээрээс хамгийн олон хүн халдвар авсан орнуудад Египет /3490/, Өмнөд Африк /3465/, Марокко /3209/, Алжир /2811/, Камерун /1163/, Гана /1042/ багтаж байгаа бол Коморос, Лесотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Африкийн орнуудад тус тус хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг дурдвал,  

Алжир - 2811, 

Ангол - 24

Бенин - 54

Ботсвана - 20

Буркина Фасо - 500

Бурунди - 11

Бүгд Найрамдах Конго Улс - 350

Габон - 156

Гамби - 10

Гана - 1042

Гвиней - 688

Гвиней-Бисау - 50

Египет - 3490

Жибути - 945

Замби - 70

Зимбабве - 28

Камерун - 1163

Кени - 296

Коморос – 0

Кот-д’Ивуар - 916

Лесото - 0

Либери - 101

Ливи - 59

Мадагаскар - 121

Малави - 17

Мали - 258

Мавритани - 7

Маврики - 328

Марокко - 3209

Мозамбик - 39

Намиби - 16

Нигери - 782

Нижер - 657

Өмнөд Африк - 3,465

Өмнөд Судан - 4

Руанда - 150

Сан Томе ба Принсипи - 4

Сенегал - 412

Сейшелийн арлууд - 11

Сьерра-Леоне - 50

Сомали - 286

Судан - 140

Танзани - 254

Того - 86

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс - 14

Тунис - 901

Уганда - 61

Чад - 33

Экваторын Гвиней - 83

Эритрей - 39

Эсватини - 31

Этиоп - 114

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг