Өнөөдөр өглөө Баянзүүрх дүүргийн 11 дүгээр хороонд зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, Баянзүрх товчооны замд нийт таван машин мөргөлдөж, ослын улмаас хоёр хүн гэмтсэн байна. Гэмтсэн хоёр хүнийг яаралтай ГССҮТ-д хүргэжээ. 

Ослын газар ТЦА-ны албан хаагчид ажиллаж, үзлэг хийж байна.