Монгол услын иргэн Төмөрбаатарын Билгүүн нь Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ. Улмаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг авто тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан байна.

Хэргийн талаар согтуугаар жолоо барьж байсан Төмөрбаатарын Билгүүн нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “ 2017 оны 08 сарын 28-ны орой байсан.Ажил тараад колонкоос түлш аваад явж байсан.Би 00-99 дугаарын тээврийн хэрэгсэлтэй явж байсан замдаа хүн мөргөсөн.Цагдаагийн албан хаагч гэх байдал мэдэгдээгүй.Надад дохио өгөөгүй машинаа дараад ороход л мөргөлдсөн. Би явж байгаад гүүрнээс буцаж эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ховд аймаг руу эмчилгээнд авч яваад эмчилгээ сувилгааг нь хийлгэсэн.Анхны зураг авахад хугаралтай гэж тогтоогдоогүй.Тухайн үедээ бид хоёр ярьж тохирсон зүйл байсан.Дараа нь би гомдолтой.Улаанбаатар хот руу явж үзүүлэх юм яриад явсан.Хохиролд 5 сая төгрөг төлсөн.Би ганцаараа явсан миний хажууд хүн байгаагүй гэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Хадбаатар мэдүүлэхдээ: “Тэр өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан.Нэг машиныг зогсоогоод шалгаж байтал цаанаас маш хурдтай машин ирж байсан.Би зогсоох дохио өгөхөд зогсохгүй хурдтай орж ирсэн.Би замын голоос хойд зүгрүү зугтаахад араас дарж орж ирээд миний баруун талруу тухайн автомашины баруун урд хэсгээр мөргөөд би тухайн автомашины хамар дээгүүр нь гараад 3 замын уулзварын баруун хойд хэсгийн шороон дээр унасан, автомашин тэр чигээрээ явчихсан. 00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн автомашин мөргөсөн гэж хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнх-Эрдэнэ цагдаа хэлсэн, тухайн үед би урдаас гэрэл гялбаад улсын дугаарыг нь харж чадаагүй. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнх-Эрдэнэ харсан, намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн жижиг цагаан автомашины жолооч харсан би нэрийг нь мэдэхгүй байна тухайн автомашиныг гүйцэж түрүүлж ирээд намайг мөргөсөн. Тухайн үед би д/а Л.Мөнх-Эрдэний хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, жагсаал хувцастай, улаан мод, шүгүүлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл шалгаж байсан.  Миний гар тухайн үедээ битүү хавдартай байсан болохоор хугарал нь мэдэгдэхгүй байсан.Гэхдээ аймагт үзэж байсан эмч нь эм тариа ч олигтой хийхгүй эмчилгээ хийгдэхгүй болохоор нь би эмчдээ хот руу явж үзүүлнэ гэдгээ хэлсэн тэгэхэд намайг үзэж байсан эмч хугаралтай байна гэдгийг мэдэж байсан байлаа. Улаанбаатар хотод би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.Эмнэлгийнхээ нэрийг одоо сайн санахгүй байна.Т.Б ээс хохиролд 3.800.000 төгрөг авсан.Одоо 500.000 төгрөг дутуу байгаа” гэж мэдүүлсэн байна.

Тэгвэл энэ хэргийн талаар гэрч Л.Мөнх-Эрдэнэ: : ...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой дэд ахлагч Я.Хадбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын 3 замын уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад 21 цаг 30 минутын үед дээрээс доошоо буюу зүүнээс баруун тийш нэг автомашин хурдтай урдаа явсан автомашиныг гүйцэж түрүүлээд бид хоёрыг чиглээд ирсэн би замын урд хэсэгт байсан д/а Я.Хадбаатар замын голд зогсож байгаад улаан модоор зогсох дохио өгөөд шүүгүүл үлээсэн тухайн автомашин зогсох шинжгүй байсан, д/а Я.Хадбаатар замын хойд хэсэг рүү гарах гээд зугтаахад 00-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин ирээд баруун урд хэсгээрээ мөргөөд тэр чигээрээ яваад өгсөн д/а Я.Хадбаатар гурван замын уулзварын баруун хойд хэсэгт очиж унасан, би яваад очиход суугаа байдалтай эмнэлэг дууд гээд босч чадахгүй байсан араас нь ирж байсан автомашиныг зогсоогоод Я.Хадбаатарыг эмнэлэгт хүргэж өгсөн. Бид хоёр оройн эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан, жагсаал хувцастай улаан мод, шүүгүүлтэй, би гэрэлтдэг хантаазтай байсан. 00-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай өндөр хаазтай ирээд д/а Я.Хадбаатарыг мөргөчихөөд явчихсан. Тухайн хүн согтуу байсан байх. Хэн барьж явсаныг нь мэдэхгүй харанхуй байсан болохоор харагдаагүй, 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин д/а Я.Хадбаатарыг мөргөөд тормозлоод замын хажуу руу шороотой хэсэгрүү гараад зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн. Жижиг цагаан суудлын автомашинтай явсан автомашины жолооч мэдэж байгаа байх араас нь явж байсан, машин ирж зогсоод эмнэлэгт хүргэж өгсөн, тэр автомашин дотор хоёр хүн явж байсан, өөр хүн харсан үзсэн хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед д/а Я.Хадбаатар улаан модоор дохиод, шүгүүлдсэн би замын урьд талд харж байсан. Ямар нэгэн автомашин шалгаагүй дээрээс буюу зүүн талаас хоёр автомашин ирж байсан нэг нь 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин, нөгөөх нь цагаан өнгийн жижиг автомашин байсан улсын дугаарыг нь мэдэхгүй байна, өөр автомашин байгаагүй” гэж мэдүүлжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Боржигон овогт Төмөрбаатарын Билгүүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Билгүүнийг 2700 нэгж буюу 2.700.000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Үүнийг прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Булган сум дахь сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн юм.

Өдгөө хэрэг шүүхийн шатанд ийнхүү гацаж, ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч хохирч байгаа юм. Тиймээс жолооч та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, осол гаргасан тохиолдол хэргийн гарыг орхиж явахгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс зүйл анги болон эдлэх ял нь хүндрэх болно гэдгийг анхааруулж байна.