Би нэг хүүхэдтэй хүүхдийнхээ ааваас салаад 2 жил гаран болж байгаа юм .салсаныхаа дараа ажилаа солиод шинэ ажилд орж шинэ хүнтэй ч танилцсан тэр хүн миний хүүхэд бид 2т маш их хайртай би ч бас хайртай л даа гол асуудал нь намайг байхгүй үед худлаа хэлээд гараад явчихна тэгээд явахаараа утсаа ч авахгүй таг болоод маргааш нь ч юм уу шартсан царайтай орж ирнэ.

Би ч араас аь гаргахгүй гэж байгаа газраас нь олж авчирна гэж хөөцөлдсөөр байгаад аймар хартай ямар ч хүнд итгэх итгэлгүй болчиж яг өөрийнхөө хүссэн ажлыг хийнэ гээд сүүлийн хэдэн сар гэрт байгаа. Би л нэг байнга видео дуудлага нтр хийж гэрт тогтоохын, гэртээ байхдаа аймар халамжтай мундаг тэгээ л гэнэдүүлж байгаад гарахаараа таг болохын хамгийн гол нь тэгж ууж явж ирээд огт үнэнгээ хэлдэггүй залгахаар аваад бас л худлаа хэлнэ.

Заримдаа би унтаж байгаад гэнэт сэрээд гараад явчиж гэж айна, ярилцаж гуйж үзлээ, ахиж ингэхгүй л гэнэ. Тэгээд олон хоног хугацааны дараа давтагдана оо. Сүүлдээ салдаг юм бил үү гэж бодож байна, маш их стресс уур бухимдалаас болоод би өөрөө царай алдаж муухай болж байна, яавал дээр вэ өөр хүмүүсээс зөвөлгөө авья гэж бодсон юм