Сайн байна уу та нараасаа зөвлөгөө авах гэсэн юм аа. Би одоо 40 гарсан ганц бие юмаа. 1 охинтой 10 настай. Гадаадад амьдардаг , ганц бие амьдраад 6 жил гаран болж байна.

Охиноо бага байхад монголоос гарсан. Одоо охин маань гараас гарч ,өглөө орой цэцэрлэг сургуульд байнга хүргэж өгч, авч ямар ч завгүй явсаар хүнтэй танилцаж чадалгүй хэдэн жил боллоо. Одоо энэ янзаараа байгаад байвал маш их ганцаардаж амьдрах сонирхолгүй болох гээд байна.Та нар ийм байдалд орж байсан хүн байвал арга туршлагаасаа хэлж зөвлөж туслаач. Амьдралын эрч хүч баяр баясгаланг мэдрэхийг маш их хүсч байна.

Мэдээж охиндоо маш их хайртай ганц мэдэрч байгаа сайхан зүйл минь миний охин. Одоо монголдоо очиж амьдрах хүсэлтэй байгаа. Энэ муухай өвчин дуусч хөл хорио тавигдвал хурдан эх орондоо очиж амьдрахаар сэтгэл шулуудсан байгаа.