Нэгэн эмэгтэй бүтэн жилийн турш, 365 өглөө нимбэгний шүүс, зөгийн балтай ус ууснаар амьдралд нь ямар өөрчлөлт гарсныг “Brightside” цахим хуудаст бичжээ. Эрүүл мэнд, гоо сайхны хувьд төдийгүй эрч хүч, ажлын бүтээмжийг нь эрс нэмэгдүүлж, өглөөний хүн болгосон энэ зуршлаа олон хүнд түгээхийн тулд тэрээр нимбэг+зөгийн балтай усны ач тусыг ийнхүү бичжээ.

Түүний жор маш энгийн. Өглөө босмогцоо шинэхэн буцалгасан аяга усанд хагас нимбэгний шүүс, нэг халбага зөгийн бал хийж, бага зэрэг хөргөөд уудаг байж. Үүний ачаар тэр гурван том үр дүнг өөрийн биеэр мэдэрчээ.

 

Халдварт өвчнөөс сэргийлнэ

 

Тэр зөгийн бал, нимбэгтэй ус ууснаас хойш нэг жилийн хугацаанд огт ханиад хүрээгүй гэнэ. Бид ханиад хүрэх үед эмийн сангаас авч уудаг зарим бэлдмэл зөгийн бал, витамин С-тэй байдгийг та мэднэ. Өвдөх үедээ л дархлаагаа сайжруулах гэж уудаг тэр бэлдмэлээ өдөр бүр ууж байна гэсэн үг шүү дээ. Нимбэг бол витамин С-ний баялаг эх үүсвэр төдийгүй цэвэрлэгээний ид шидтэй гэдгийг хүн бүр мэддэг. Зөгийн бал ч бас аливаа нянгийн эсрэг ариутгах тал дээр хамгийн шилдэг хүнс. Тиймээс энэ хоёр нийлээд гэдэс ходоод, нарийн бүдүүн гэдэс, бөөр шээсний замыг ч цэвэрлэдэг учраас энэ төрлийн өвчнөөс өөрийгөө сэргийлнэ гэсэн үг.

 

Гэдэс дотор цэвэрлэнэ

 

Өглөө өлөн элгэн дээр нимбэг зөгийн балтай ус ууснаар дотор гэдэс, элэг, цөс, ходоодыг цэвэрлэдэг гэж дээр дурдсан.  Үүний ачаар хоол боловсруулах зам цэвэрлэгдэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна гэсэн үг. Өнөө үед маш олон өвчин гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дутмаг, өтгөн хаталттай холбоотойгоор үүсдэг.

 

Арьсыг гэрэлтүүлнэ

 

Гэрийн нөхцөлд гоо сайхнаа арчлах аливаа жоронд лемоныг заавал дурдсан байдаг шүү дээ. Нимбэг хэрэглэснээр бие дэх хорыг хөөж цэвэрлээд зогсохгүй цусанд шинэ эс үүсэхэд тусладаг аж.  Хүний дотор эрхтэн эрүүлжихэд арьс ч дагаад өнгө орж гэрэлтдэг. Дээр нь эрүүл биеийн эрч хүчээр өмнө нь шалтгаангүйгээр ядардаг, эцэг цуцдаг байдал алга болж, өглөө нойр хүрч нозоорохгүй сэргэлэн цовоо босдог ажээ.

 

 

Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин