Улсын драмын театраас ажлын гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Баяржавхлан өдгөө дууны урлагт "галыг асааж" яваа залуу дуучин.  Тэрбээр Jason нэрээрээ хэдийнээ залуусыг байлдан дагуулж буй.

Түүний энэ удаагийн уран бүтээл нь "Хавар та хоёрт хайртай". Нэрнээс л соньхон энэхүү дууны клипдээ Jason солонгос бүсгүйд дурласан түүхээ мөнхөлсөн гэнэ шүү.