Сайн байна уу? би жирийн нэг эмэгтэй. Нэгэн цаг нөхөр хүүхэдтэйгээ жаргалтай байлаа одоо бол яах вэ? ингэж байхаар үхчихдэг юм уу? ч гэж бодогдох юм

Гэвч хүүхдүүдээ бодоод яаж ч чадахгүй юм. Нөхөр маань 2018. 8 сард тодорхойгүй тохиолдлоор амиа алдаж нас барсан түүнээс хойш миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж сүүлдээ барьсан тавьсанаа ч мартаж байна. Хүүхдүүд минь нялх, 2 сайхан хүүхэдтэй. Энэ 2-гоо хүний зэрэгт хүргэх гэж зүтгэж явна. Хадмууд маань үзэж харахаа байсан, чамаас болж миний хүү үхлээ, хар энергитэй гэх гэх мэт хэлэх хэлэхгүй доромжилж ирсэн. 

Тэгээд өчигдөр хүүхдийг минь булааж авч намайг хөөсөн , би яах учираа олохгүй юм. Уг нь нэг газар ажилладаг байсан ч энэ өвчнөөс болоод гарсан энэ ч яахав? хүүхдүүдээ аваад явах гэхээр хадмууд чиний юм гэж байхгүй наад хэдэн новшоо аваад өөрөө яв гэсэн. Өчигдөр хадам дүү ирээд намайг аймар зодсон, муу янхан чи яаж алсан хэл гээд, үнэндээ би нөхрөө яаж үхсэнийг мэдэхгүй ажлаа тараад ирж яваад нас барсан . Гэтэл хадмууд маань намайг бүх зүйлд буруутан гэж бодоод байх юм.