Сайн байна уу. Би 5-6 сарын өмнө эхнэрээсээ салсан гээд нэг хүүхэдтэй гэх залуутай танилцаж байсан юм. Их халамжтай ч яг тэр хүний цагийн хуваариар уулздаг байлаа.

Хэдэн өдрийн өмнө миний дугаарыг утсандаа огт хадгалаагүйг мэдсэн. Тээд л ямар учиртайгаа хэл, эсвэл больё, худлаа зүйл таалагдахгүй байна гээд л... Гэтэл тэр залуу үнэндээ бол эхнэр, 2 хүүхэдтэй юм байна лээ. Би өөрөө ч мэдэлгүй гэр бүл үймүүлэх зүйл хийсэн бололтой. Тэр хүний бүх зүйлийг блок хийсэн, гэхдээ яагаад надад ийм худал хүн таарчихваа...