Хугацаанаас өмнө 14 долоо хоногийн өмнө төрсөн нярай ердөө 500 грамм жинтэй төржээ.

 


Этан Бирд хүү эхийнхээ хэвлийд 26 долоо хоног байсны дараа энэ хорвоод мэндлэн амьдрахын төлөө тэмцсэн байна.



Иймэрхүү хугацаанд дутуу төрсөн хүүхдийн хувьд амьд гарах боломж тун бага байдаг ч Бирд хүү бүх бэрхшээл давааг даван туулжээ.




Хүүгийн ээж Этан Сара жирэмсний үед хүнд хордлого авсны улмаас яаралтай мэс засалд орж, хүүхдээ төрүүлэх шаардлага гарсан байна. Хугацаа алдвал эх, ураг аль аль амиа алдах эрсдэлтэй байжээ.


Бараг 3 сар үхлийн эсрэг тэмцэн Бирд одоо эмнэлэгээс гарч, гэртээ өсөн торниж байгаа аж. Бяцхан хүүгийн эрүүл мэнд маш сайн байгаа бөгөөд жин ч нэмээд байгаа гэнэ.