УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатай холбоотойгоор бүх нийтээрээ амарч байгаа. Өнөөдөр гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн. 

Тиймээс өнөөдөр ажиллаагүй томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн өдөр рүү шилжүүлж, дараа долоо хоногийн амралтын өдөр нөхөж ажиллах юм. Харин сонгуулийн өдрүүдэд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.