Өнөөдөр 2020.07.01. Яг 12 жилийн өмнөх энэ өдөр Ж.Батзандан, О.Магнай нар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодон,  эсэргүүцлийн жагсаал хийв.

Тухайн үед одоогийнх шиг хар машин байгаагүй, бүх хэсгийн хороод гараар тоолж, намууд дээр хамгийн үнэн бодит мэдээлэл шуурхай ирдэг байсан үе. Улмаар сонгуулийн дүн нь нэгтгэгдсээр 2008 оны 07-р сарын 01-нд эцэслэгдсэн юм. Чухам энэ дүн тухайн үеийн гудамжны жагсагч Ж.Батзандан, О.Магнай нарт таалагдаагүй жагсаал хийх үндэслэл болсон юм. Жагсаал нь харин эмх замбараагүй байдал болж таван залуу тэнгэрт дэвшиж, олон арван цагдаа, аавын хүү гэмтэж байсан. Харин жагсаалыг зохион байгуулсан Ж.Батзандан, О.Магнай нар бүх насаараа хоригдох хүнд яланд унаж байв.

Хариуцлага хүлээх ёстой байсан хэргийн эзэд болох Ж.Батзандан, О.Магнай нар нарсанд биш наранд “попын хаан” болтлоо дэвшив. Азаар олон нийт тэдэнд итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүн болгосонгүй. Тэд ч жагсаал цуглаан гэж тэнэглэсэнгүй.

Харин ял авах нь тодорхой болсон Э.Бат-Үүл эцсийнхээ нүүдлийг хийж жагсаал хийхийг уриалж байгаа харагдана лээ. Түүнтэй хамт АН-ын экс дарга С.Эрдэнийн хүү Э.Одбаяр нар давтахыг санаархаж, жагсаал цуглаан хийхийг уриалж байгаа. Хар өдрийн түүхийг давтах юм бол хариуцлагаа хүлээх чадамжтай байх ёстой. Өнөөдөр хар өдрийн хариуцлагыг хүлээх хүн Монгол улсад байхгүй цаашид ч гарахгүй. Тиймээс ядаж улс төр хийж болохгүй сэдвийг улс төрчид мэдэж баймаар.

Нийгмийг айдаст автуулж, цочирдуулсан хар өдрийн түүхийг давтах учиргүйг улс төрчид үеийн үе санаж явах ёстой юм шүү!!!

Мартах учиргүй хар өдрийн гэрэл зургуудаас хүргэж байна.