Засгийн газрын шинэ бүтцийг баталж, хуучин сайд нар ажлаа өгөхөөр болов
2020/07/07
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аас баталсантай холбогдуулан өмнөх Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолыг хүчингүй болгожээ.
Нэг үгээр хэлбэл Засгийн газрын гишүүдийн томилох тухай тогтоолын хүчингүй болгосноор өнөөдрөөс эхлээд Засгийн газрын гишүүд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байна гэсэн үг юм.
Харин энэ нөхцөл байдлыг УИХ-ын дарга Г.Занданшатар ингэж тайлбар хийсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газрын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Түүгээр Засгийн газрын гишүүдийн дөрвөөс доошгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг зохицуулалт үйлчлээд эхэлчихсэн учраас Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, чадамжийг баталсан тогтоол хүчингүй болгохоос өөр замгүй.
Тиймээс аль болох хурдан Засгийн газрын гишүүдийг томилох шаардлагатай байна. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгчийг томилох хэлбэрээр шийдвэрлэж болох зохицуулалттай.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж Засгийн газрын гишүүдийг томилно. УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. Энэ долоо хоногт багтаан Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилно гэсэн юм.
Ийнхүү Засгийн газар гишүүнгүй болсон бөгөөд тун яаралтай шинэ сайдуудын нэрс тодрох буй за. Харин энэ удаад хэн, хэн гэх эрхмүүд сайдын албан тушаалд очих нь өдийг хүртэл тодорхой бус байна.
Албан бус таамгаар, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ улирна. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдоржийг улираах, эсхүл Х.Нямбаатарыг оруулж ирэхээр яригдаж байгаа бол Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг улираана. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэлээс гадна Улсын нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд асан Т.Хүрэлбаатарын нэр яригдаж байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазарыг улираах, эсвэл Я.Содбаатар, “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн захирал Б.Ганхуягийг оруулж ирэх таамаг байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбатыг улираах, эсвэл хуучин сайд Д.Оюунхоролыг. Харин Гадаад харилцааны сайдад Д.Зоригт, Батлан хамгаалын сайдад Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайдад “Эрдэс монгол”ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар одоогоор өрсөлдөгчгүй, нэгээр гарч ирэхээр яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд М.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, дэд сайдад нэр дэвшиж байсан М.Батбаяр нарын нэр багтжээ.
ХХААХҮ-ийн сайдад Д.Тэрбишдагва, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Учрал таамагт явна. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдад Ө.Энхтүвшингийн нэр ганцаараа яригдаж байна. Харин Соёлын сайдад дэд сайд Г.Ганбаяр, найруулагч Н.Наранбаатар, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нарыг салбар дотроос нь томилохоор яригдаж байна.
Шинэ Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй байх аж.
Засгийн газар нь:
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам
-Батлан хамгаалах яам
-Гадаад харилцааны яам
-Сангийн яам
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
-Барилга, хот байгуулалтын яам
-Боловсрол, шинжлэх ухааны яам
-Зам, тээврийн хөгжлийн яам
-Соёлын яам
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
-Эрчим хүчний яам
-Эрүүл мэндийн яам гэсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм
ЗОЧИН · 2020/07/08
Залуу хүмүүс голдуу байна сайн байнаа алдаа гаргавал засаад туршлага суулгаад аваад явах хэрэгтэй тэрнээс биш энэ чболоогүй тэр ч болоогүй гээд байж болохгүй цаашдаа улам мэрэгшээд шудрага ажиллах хэрэгтэй ерөнхий сайдын хатуу гарын аяыг дааж чадвал сайн сайд болно доо мөн ч хатуу шаардлага ирнэ шүү зөв хүлээж авч ажиллаж чадвал засаг сайн байна гэсэн үгдээ амжилт хүсэе ЕР сайд ёстой сайн байна
зочин · 2020/07/07
Хотгор шанаг зайлаачээ.
Зочин · 2020/07/07
усан тэнэгээр удирдуулсан засаг ямар л олигтой юм байв гэж
Aagii · 2020/07/07
Erchim huchnii saidad tavinbeh zahiraliig songooch.myndag hun shuu. Huntei gar setgel niilj ajillah chaddag myndag
Zochin · 2020/07/07
Huuliin salbart bol onoodortoo Nyamdorj guaigaas oor zov bolood hatuu bair suurytai hun baihgui bha.Ene bulhai luivar bolohgui butehgui buhentei ene hun l temtsej chadna.
Иргэн · 2020/07/07
Саран гэрэл сумьяабазар нямдорж хэрэггүй арай өөдрөг хүн байвал зүгээр
Иргэн · 2020/07/07
Оюунхорол Монголын хэдэн шувуу дуусгах юм бна
Иргэн · 2020/07/07
Яг хэвээрээ шүү дээ өө яана сонгууль хиисниий хэрэггүй байжээ нөгөө хэдэн шуналын тусам хэвээрээ хүрэлсүх САЙД ШУДАРГА БУС ХҮМҮҮСТЭЙ ТЭМЦЭНЭ ГЭЭД БАЙХААР НЬ САНАЛАА ӨГСӨН АРД ТҮМНИЙГ ХУУРЧ МЭХЭЛЖ ЭД НАРТАЙГАА ХАМТРАН МӨЛЖИХ НЭЭ ЭНЭ БҮТЭХГҮЙ ТӨР ЗАСАГ БНА ХУУЧИН САЙД НАР ГЭРТЭЭ
Баяраа · 2020/07/07
Залуу боловсон хүчинг дэмжиж байгаатай чинь санал нэгтэй байна. Гэхдээ тэр Содбаатарыг чинь ЖДҮ-д холбогдолгүй гэдгийг нь хууль хяналтынхан тогтоосон шиг санагдахын. Бас цахим орчинд Жаахан соёлтой бай.
ЧИ ЛУЙВАРЧИН БАЙНА ЧИ БИЗНЭСМЭН БИШ БАЙНА... · 2020/07/07
чи хөгшчүүдийг зайлууллаа амаараа сайн байна эд нарт бид төр ямар өртэййн??? аан?? гэхдээ оронд нь содбаатар гэх луйварчин бас хэрэггүй шүү ард түмнээс ждү хулгайлсан автор нь гэжугаа бүүр хоёр дахиа хумсалсан гэхээр овоо юм шаасан хаан эцэг нь шүү дээ үүнийг чи юу гэхэв ёс суртахуунтай байна гэх үү
gemtliinxen · 2020/07/07
bid mugisaixnaa darga bolgox gej sara saidad ix mungu xandivlav
gemtliinxen · 2020/07/07
sara xujaa munxsaixnaas ix mungu avsan gsn saidaas boli
Зочин · 2020/07/07
Ouynhorol heregui shuu
Зочин · 2020/07/07
Yun Ouyn hool vèeeeeee ugui baih
зочин · 2020/07/07
Нямдорж, Сарангэрэл, Энхтүвшин, Оюунхорол, сумъяабазар нар хэрэггүй ээ. Цэрэнбат Содбаатар Энхбаяр болон бусад хүмүүс болно. Аль болох мэргэжлийн, ёс зүйтэй, шударга, хөдөлмөрч хүмүүс сайд болох ёстой шүү.
Irgen · 2020/07/07
Yu ch oorchlogdohgui.Bolowsroliin said naad owgonoo boliosoi
Зочин · 2020/07/07
МУ-иргэн · 2020/07/07
МУ-н хэмжээнд уул уурхай бол нэн тэргүүнд тавигдах нь зүй ёсны асуудал! улс орон хөгжих үү эс хөгжих үү гадаадын оронд шимигчлүүлж амьдарсаар л байх уу? Өнөөгийн байдлыг харвал зөв хүнээ л сонгож томилох нь эн тэргүүнд Я. Содбаатар энэ хүнийг томил Өвөрхангай аймагт хийж бүтээсэн үйл хэрэгтэй ҮХЯДС, ЗМХЯС 2 удаагийн сайдын сэнтийд заларч байсан туршлагатай мөн үүнийгээ дагасан ёс суртахуунтай хүн гэж үнэлдэг
Төлөөлөгч · 2020/07/07
Сайд нарыг томилохдоо ард иргэдийн сайшаал, хүндэтгэлийг хүлээсэн ажлын туршлагатай мэргэжилдээ гарамгай хүмүүсээр томилох хэрэгтэй. Миний бодлоор Төр түмнийхээ төлөө 20-иод жил ажилласан уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байсан, уул уурхайн салбарт томоохон шинэчлэлүүдийг эхлүүлж богино хугацаанд үр дүнтэй ажилласан хүн бол Я.Содбаатар. Сайд болоход хамгийн тохиромжтой, ажлын туршлагатай хүн юм. Амжилт хүсье. Илүү ихийг хийж бүтээгээрэй
Huuchin hvmvvsee solih heregtei. Mon tom toslvvd sanaachilsan ajlaa dutuu orhigduulsan hvniig ergen tawij gvitsetgvvleh heregtei. Chuhal heregtei zviolsiig sanaachilsan hvn baisan. Minii huwig Y.Sodbaatariig demjij baINA. Ene hvn ooroo injener mergejiltei · 2020/07/07
ard ayush
zochinzochin · 2020/07/07
soyoliin yamand Erdenebat, uul uurhain saidad Sodbaatar, Baiglali orchni saidad Tserenbat ni deer dee. shine zaluu turshlagatai uls turchid iluu ihuug hiine gedegt naidaj bna
Зочин · 2020/07/07
Манайх шиг газрын баялаг ихтэй улс орон өнөөдрийнх шиг ийм түвшинд амьдарч байгаа нь харамсмаар. Тиймээс энэ салбарын сайдыг маш хариуцлагатай, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж чадахаар тийм хүн томилох хэрэгтэй. Би энэ салбарын сайдад Содбаатарыг томилоосой гэж хүсч байна. Түүнийг би улс төрд орохоос нь л мэднэ. 10 гаран жил улс төрд ажиллаж байгаа туршлагатай улс төрч. Мөн Физикч-Инженер мэргэжилтэй, уул уурхайн салбарт томоохон шинэчлэл хийсэн зэрэг нь энэ хүнийг энэ суудалд байх ёстойг илтгэж байна. Цаашид ч энэ салбарыг хөгжүүлэх олон ажлыг санаачлан хийнэ гэдэгт нь итгэлтэй байна.
zuv hun · 2020/07/07
УУХҮЯ-нд Содбаатар томилогдвол ч их юм хийх хүн дээ. 2006 онд Үйлдвэр Худалдааны яаманд сайд хийж байхдаа энэ салбарын тухай олон шинэ хууль санаачилж байсан.