МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдан Засгийн газрын гишүүдийг баталсан билээ.  Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч өнөөдөр Ерөнхий сайд УИХ-д Засгийн газрын гишүүдийг танилцуулахдаа Т.Мөнхсайханыг танилцуулав. 

Т.Мөнхсайхан нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм. 

Б. Цогтбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж нэрийг нь татсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.