“Сайн хүнтэй найз хүүхнээ танилцуулмаар байна”
2014/04/12
“Сайн хүнтэй найз хүүхнээ танилцуулмаар байна” гэхийг нэг биш сонсов.
Монголд өнөөдөр ганц бие эмэгтэйчүүд олон. Тэд ерөнхийдөө нэг ихэмсэгдүү юм шиг төрхтэй ч тэр нь муухай харагдуулдаггүй, зүгээр өөрийгөө хамгаалах төрх юм. Хэдэн найз хүүхэнтэй, тэдний зарим нь хагас хуурамч, хааяа нэг лонх дарс эсвэл шар айраг ууцгаана. Ихэвчлэн эрийг муулж, хов ярих боловч өдөр ирэх тусам ганцаардлын хам шинжийг үе үе мэдэрнэ. Үүнд хамаарахгүй өдөр болгон амьдралын төлөө тэмцэж явдаг эгэл жирийн эмэгтэйчүүд гэж бас бий. Ууг нь эмэгтэйчүүд оньсого юм, харин энэ нийгэмд бол зарим талаас дотроо ялгарах юмгүй болоод байх шиг.
Хөндлөнгөөс харахад өөлөх юмгүй сайхан боловч ганцаараа яваад байдаг гэж бий. Ганцаараа дасчихсан, хажуудаа хэн нэгнийг төсөөлж чадахгүй болчихсон гэж бас бий.
Хүнтэй таарвал рентген аппарат шиг сканердана. Холбогдсон ч харьцаа уддаггүй. Дэлгүүрт орж эд сонгох хэрэглээний сэтгэхүйгээр тохирох уу, үгүй юү гэж харсаар таарах юм ховор. Сайныг харж түшихээс илүү өөрийн туулсан бараан дээр нөгөө хүний магадгүй барааныг нэмж хараад жигших шалтгаанаа дорохноо олно. Хүүхэдтэй бол хүүхдийнхээ онцлог хэрэгцээг бас давхар харах тул бүр хэцүү.
“Эрийн зовхи дээшээ байж эмийн заяа тэгшрэнэ” гэдгийг ойлгох нэг нь ховордсон. Ууг нь хүн болсных жаргал хүсээд байдаг. Гэтэл баяртай, гунигтай өөр нэгэн хувь хүнийг биш, өөртөө эхлээд жаргал хүсээд байгаа учир “жаргал” улам холдоно. Эсвэл өөрийн жаргал хамаагүй, хүүхдэд л сайн бол болоо гэж бүр байхгүй юм бодно. Баруунд ганц бие хүүхнүүд олон, гэхдээ тэнд жинхэнэ ганц бие. Харин манайд ихэвчлэн 1-2 хүүхэдтэй байдаг тул өрх толгойлсон эмэгтэй гэнэ. Язгуур соёл өөр мөртлөө өрнөдийн мөнгө шүтсэн нийгмийн үр дагавар. Ер нь салалт, өнчрөлтийн гол шалтгаан бол энэ нийгмийн мөн чанар өөрөө юм. Тэрнээс хүн болгонд, цаг болгонд хайр халамж л хэрэгтэй байдаг, тэрний үнэлэмжийг нь өөрчилсөн хойно.
Учирсан нь хавьтал төдий тул гүнзгийрэх боломж гардаггүй. Хавтал харьцааг биш мэдрэмж хүсээд байдаг тул мэдрэмжээ ч ондоггүй. Залуу байхад энэ амьдралд амархан дасан зохицно, харин ч аятайхан, аяндаа тээртэй санагдаж эхэлнэ. Жоорны нэг юмтайгаа нийлэх гэхээр хуучин зуршил гай болно. Өөр юм таарах юм шиг гоголзоно. Үе үе хам шинж илэрч эрчүүдийг муулж, өөрийгөө тайтгаруулах боловч фитнессд явсаар л байна.
Ганцаараа явахын бас нэгэн шалтгаан бол гүнзгий гомдол байдаг. Эсвэл хүүхэд насны эх эцгийн үлгэргүй явдал, эсвэл хэн нэгний учруулсан сэтгэлийн гэмтэл. Ийм эмэгтэй ямар ч сайн хүнтэй таарч, сайхан харилцаа үүссэн яаж ийгээд болж бүтэхгүй юм олоод гаргаад ирдэг. Гэтэл гол асуудал өөрт нь байгаа гэдгийг хардаггүй. Засал хүндрэлтэй.
“Сайн гэж ямар?” гэвэл “Ухаантай, мөнгөтэй ” гэнэ.
Ингэж хариулсан эмэгтэйчүүд ихэвчлэн ухаалаг биш байдаг. Зарим нь мөнгөтэй нэгэнтэй таарах боловч удахгүй. Эсвэл гяланцаг хий амьдрал хэсэгтээ л үргэлжлэнэ. Мөнгөтэй хүн ихэвчлэн мөнгө олох ухаантай эсвэл хүнээ алдсан нэгэн байх буюу бүр рентгенээс илүү компьютер томограф шиг хэрчиж харна. Бүсгүй тэнгэрийг олж харахгүй бөгөөд зардал багатай шинэ машин шиг л харна. Муудвал арай шинэ оны юмаар сольчихно. Мөнгөтэй бөгөөд хүн чанартай гэдэг ойлголт энэ нийгэмд бас л ховордсон зүйл. Энд жишиг гэж үгүй. Харамсалтай нь ийм нийгэмд хүнээ хадгалах хэцүү, манайх шиг цөөхөн хүнтэй бол хүн төрхтэй хүн биш нь улам нэмэгдээд байх шиг.
“Яах гэж байгаа юм?” гэж лавшруулвал “Хань ижилтэй болгомоор байна ” гэнэ.
Ихэнх эмэгтэйчүүд итгэж болох, урт удаан хугацааны харьцаа тогтоох гэсэн өнцгөөс харна. Ялангуяа, өөрийгөө ухаантай, хөөрхөн гэж боддог бол эрэгтэй хүн өөртэй нь ингэж хандаж, тэгж харьцах ёстой гээд хиймэл дүрэм зохиочихсон явна. Амьдралын бодит үнэнийг үзүүлж байгаа мэт боловч хүмүүний ёс суртахуунаас хол барууны кино нөлөөлнө. Энийгээ эвд. Эхлээд өөрийгөө хүндлүүлэх юм хийх ёстой гэдгийг сана. Тухайн үед та л шилдэг онцгой гээд бодчихсон болохоос тийм хүн, тийм харьцаа гэж огт байдаггүй. Хамгийн сайхан хос хоёр шиг харьцаатай өөр олон хос бий.
Сайхан гэр бүл бол хоёр хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог юм. Зарим нэг алдаа дутагдалтай эвлэрэхээс өөр арга үгүй.
Ийнхүү таньдаг, таньдаггүй бүсгүйчүүддээ санаагаа хуваалцая.
Нэгд. Таарсан хүн болгоноо “энэ мөн үү, биш үү” гэсэн нүдээр бүү хар. Зүгээр тухайн хүний сайн сайхан чанарыг олж харахыг хичээ. Танилтай бол. Яаарах хэрэггүй. Ганцыгаа олдоггүй юм гэхэд гэмгүй сайхан найз нөхөдтэй болох боломжийг бүү алд. Найз нөхөд ямагт хэрэгтэй. Ер нь бол нэг мэдэхэд дурлана, урд нь сайн мэддэг гэж бодсон хүндээ ч дурлаж болно. Дурлал болгон хосын амьдралд хүргэдгүй нь үнэн боловч дурлахаас бүү залхуур.
Хоёрт. Бүтсэнгүй, таарсангүй гэж бүү харамс. Би ийм сайхан байхад тийм хүн таарсангүй, амьдрал шудрага биш байна гэж бүү бод. Бусдын баяр жаргалд баярлаж чаддаг хүнд аз тохионо. Атаа жөтөөг нугчин дар. Атаа хорсолтой хүн юунд ч хүрэхгүй. Нэг тэгэсхийгээд л ганцаараа явж байдаг.
Гуравт. Бага сонс. Ялангуяа, найз хүүхнүүдээ. Жүнз дарс уугаад найз хүүхнүүдийнхээ үгийг сонсоод явдаг бол эр хүн тогтохгүй. Өөрийн ухаангүй байх тусам бусдын яриа үнэн юм шиг бужигнана. “Чи хөгширлөө, бусад нь хүүхэд төрүүлээд байна” гэхийг ч бүү тоо. Энэ бол таны амьдрал, та өнгөрөн урсах өдөр болгондоо талархаж байдаг жирийн нэг хүн гэдгээ хүлээж ав. Өдөр болгон шинэ амьдрал юм. Амьдрахаас бүү ай.
Хамгийн гол нь таалагдсан, учирсан хүн тань эцэг эх, ах дүү, найз нөхдөө хэрхэн хайрлаж, халамжилж байна гэдгийг анхаар. Ойр дотны хүмүүсээ үл тоодог хүн танд хэчнээн сайн байсан ч эрт орой тэдэн шигээ үл тоож чаддаг юм.
Л.Баярсайхан /эмч, уулчин/
Bi bol bi · 2014/04/16
Hi zaluucaa Bi gants bie zaluu bgaad udaj bn Amidraliixa xaniig xairtai xuntei uchirax umcan gej zondoo boddog bac uulzaj uzdeg yarilt***g ixenx xuuxnuud gadnaac dugneed xajuugaar ni ediin zacag xardag. Ene niigmiin xurts acuudal mon uu? cetgel bish ixenx ni materiallag zuil deer gollodog bolj. Odoo ued niigmiin davxarga uuccen boloxoor bayan ailiin xuuxed yaduu ger xoroolliin ailiin xuuxedtei xezee ch cuulgaxgui ene bol batlagdcan zuil! Nadtai uzel bodloo xuvaaltsaarai zaluucaa.
Зочин · 2014/04/15
танд тээврийн талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? тэгвэл та манай тээврийн лавлах 19001973 утсаар холбогд. бид танд үнэн зөв мэдээлэлийг түргэн шуурхай хүргэх болно.
Ganbat · 2014/04/13
Bayarsaikhan egch uuruu ekhnereesee salj gants bie emegteichuudyn toog zunduu nemegduuldeg baij yu gej eldev yum bichij khumuusiin setgel sanaag uimuuleed bna.Khun uuruusuu ek****ekh ysotoi bish biluu???? Tany ekhner yag iim zovlontoi gansarch yavj bna daa ho.
Зочин · 2014/04/13
Үнэн шүү. Ганц бие эмэгтэйчүүд наанаа ганган сайхан хүүхнүүд л байдаг .Гэртээ очоод ганцаардаад, хажууд суугаад ярих хүн байхгүй, ************ суусаар байгаад улам зожигроно, Тэгээд гэрээсээ ч гарахгүй амьдралыг 4 хананы дунд сэтгэдэг тийм л болчихдог юм байна лээ. Бас амьдрал болсон хойноо 5 кг аас илүү ачаа даахгүй, 10 кг гурил гэртээ аваад орж ирж чадахгүй тийм л арчаагүй хүмүүс шүү.
Зочин · 2014/04/13
Za Busgui min Busguichuud min ta nar min 1 iimerhuu l bnda, sain unsh dahiad unsh oilgoj unshval surgamjtai zuil olon bn shoo.“Эрийн зовхи дээшээ байж эмийн заяа тэгшрэнэ”
Зочин · 2014/04/13
аа тэгээд эмэгтэй хүн болгон өөр ш дээ Бүгд мөнгө хардаг гэвэл худлаа ш дээ Сүүлийн үед ихэнхи эмэгтэйчүүд мөнгө гэхээсээ эрэгтэй хүний дотоод сэтгэл зан чанар хандлага нтрийг нь их хардаг болсон Эрэгтэй хүн илүү тэвчээртэй ямарч ******тай эмэгтэй хүнийг зальжин байдлаар эвийг нь олдог л байх хэрэгтэй Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж хянаж чаддаг уур уцаар омогоо дарж чаддаг байх нь чухал шүү дээ Тэгээд ээждээ эрхэлдэг шигээ халамжлуулах гээд байхдаа гол нь бус эхнэрээ найз бүсгүйээ харилцан халамжилдаг байх хэрэгтэйм шигээ
Зочин · 2014/04/13
ene uneheer goe ch bas unen ch bichjee.. emegteichud ta nart ih surgamjt yum bichsen bna..
Зочин · 2014/04/13
ene hamgiin unen bichej todorhoilson bnaa kkk