УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сүүлийн үед сүрдүүлэх, дарамтлах үйлдэл их гарах болжээ.  Тиймээс  УИХ-ын гишүүн төрийн хамгаалалтад  орох хүсэлтээ УИХ-д гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд Тагнуулын Ерөнхий газарт ханджээ.  Улмаар  түүнийг  ТЕГ-аас хамгаалалтад авсан байна.  Энэ талаар болон цаг үеийн  асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс  тодруулга авч хүргэх болно.  

А.Баярмаа