Би нь нөхөр 2 хүүхэдтэйгээ амьдардаг сэхээтэн гаралтай боловсролтой 33 настай эмэгтэй байна. Нөхөртэйгөө амьдраад 10 жил болж байна.

Нөхөр бид 2-лаа өндөр цалинтай ажил хийдэг бусдын адил лизинг, цэцэрлэг сургуулийн төлбөрөө төлөөд аятайхан амьдраад байна гээд бодоод явдаг байлаа.

Гэвч сүүлийн 3 жил үнэхээр сэтгэл дундуур аз жаргалгүй амьдарч байгаагаа анзаарах болов. Манай нөхөр уг нь уг хүн нь сайн хүн боловч ер нь жоохон хүйтэн хүн юм. Санаачлага байхгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, дээр нь муухай яхир ааштай 10 хоногтооо нэг шөнөжин архи ууж үүрээр ирдэг. Согтуудаа агсан гэхдээ гар хүрч янз бүр болж байгаагүй. Би хэрвээ ааштай эхнэр байж таараад өөдөөс нь уурлаж янз бүрээр хэлбэл цохиод авж мэдэхээр. Сайн талууд зөндөө л байгаа л даа гэхдээ.

Тэгээд хамгийн гол дутагдал нь хүнээс уучлалт гуйж мэддэггүй сураагүй чаддаггүй. Гэмших нь гэмшээд байх шиг байгаан даанч тэрийгээ илэрхийлж бардам эгогоо дарж уучлаарай хайраа ингэсэн тэгсэн юм гээд учирлаад ерөөсөө хэлдэггүй. Гүлдийчээд л яваад байдаг. Энэ бүх 10 жилийн хугацаанд би дандаа тэгий ингий гэж санаачилж гомдоох болгонд нь заза яахавдээ гээд мартаад уучлаад өнгөрдөг байсан байгаа юм. Би бол эсэргээрээ халуун сэтгэлтэй ярилцах дуртай сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлдэг урлагт дуртай гоё гоё сэтгэлийн мэдрэмж авах дуртай бас их өөдрөг хүн. Ер нь л уурлаад аашлаад байдгүй.

Тэгээд сүүлийн 3 жил энэ бүх ядаргаатай зангаас нь бүүр ядраад байх боллоо. Ганцаараа санаачилж хичээсээр байгаад аймшигтай залхаж байна. Миний сэтгэлийг ерөөсөө дүүргэхгүй байсаар байгаад сэтгэл минь дуусчихсан бололтой. Сүүлдээ секс энэ тэр ч байхгүй болсон. 4, 5 сардаа нэг хийвэл бараг их юм. Тавих энэ тэр бол бүүр ч байхгүй. Эмэгтэй хүн чннь хажуудах нь дүүргэж хайрлахгүй байхаар бүүр өөртөө итгэлгүй болчихдог юм байна лээ.

Урд нь өөрийгөө хэн ч харсан сайхан хүүхэн, би хэнийг ч өөртөө дурлуулж чадна гэж боддог байсан бодол маань бүүр байхгүй болсон. Ядаж байхад таргалаад тэр чигтээ явж өгж байна. Би уг нь ийм миа эмэгтэй хэзээ ч биш байсан юм. Ийм муухай мэдрэмжээсээ салмаар байна. Хэн нэгэнд халамжлуулж хайрлуулд дурлуулмаар байна. Нууц амрагтай болмоор байна. Гэхдээ намайг тоох болов уу?