ОХУ-ын "Интересная Газета" сонины сэтгүүлч М.Галицкийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

АНУ-ын Эрүүл ахуйн хяналт шалгалтын байгууллага анх 1987 онд ДОХ-ыг бүрэн идгээх чадвартай, вирусын эсрэг үйлчилгээтэй азидотимидин хэмээх эм бүтээснээ зарласан. Гэвч энэ эм болон цаашид гаргаж авсан бусад бэлдмэл бүгд ХДХВ-ийн тархалтыг удаашруулах үйлчилгээтэй болохоос бүрэн эдгээдэггүй нь батлагдсан.

 

Яг энэ өвчнийг бүрэн эдгээх эм бэлдмэлийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл бүтээгээгүй байна. ДОХ хэмээх аюулт өвчний улмаас 1981-2006 оны хооронд дэлхийн 25 сая хүн амиа алдсан гэх тооцоог НҮБ-ын ДОХ-ХДХВ-ийн нэгдсэн хөтөлбөрийнхөн гаргажээ.

 

Тэгтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ДЭМБ зөвхөн 2007 онд 33.2 сая хүн нас барсан гэж мэдэгдсэн байна. Энэ өвчний халдвар тээгч, нас барагсдын тоогоор Африк тив, тэр дундаа Сахарын цөлийн өмнө хэсэг тэргүүлдэг. Энэ бүсэд дэлхийн нийт хүн амын ердөө 10-хан хувь аж төрдөг ч 70 хувь нь ДОХ-оор өвчилжээ.

 

Зүүн Европ, Төв Азид ДОХ-ын халдвар тээгчдийн тоо сүүлийн хэдэн жилийн дотор 150 хувиар нэмэгдсэн гэсэн тоо байдаг. Азийн орнууд дотроо Индонези улс халдвар авагчдын тоогоор толгой зохидог. Тэгвэл ХДХВ чухам хаанаас үүссэн нь одоо ч тодорхойгүй байна.

 

Шинжлэх ухааны ерөнхий онолоор бол энэ өвчин Африкийн сармагчнуудын дунд үүсч ямар нэгэн аргаар хүнд дамжжээ. Магадгүй хүмүүс сармагчингуудыг агнаж иддэгтэй ч холбоотой байж болох юм.

 

Сармагчны мах бол Африкийн хоцрогдсон орнуудын хувьд уламжлалт хоол хүнс юм. Гэхдээ эрдэмтэд энэ онолтой санал нийлдэггүй. Судлаачид энэ өвчинтэй холбоотой байж болох хоёр төрлийн нууц баримтийг дурджээ.

 

1968 оны долдугаар сард АНУ-н Батлан хамгаалах яамны хүсэлтээр сенатад нэгэн асуудал хөндөгджээ. Энэ нь биологийн зэвсэг боловсруулахад шаардлагатай 10 тэрбум долларыг гаргах эсэх асуудал байлаа.

 

АНУ-ын армийн биологийн зэвсгийн асуудал эрхэлсэн шинжээч, доктор Дональд Марк Артур сенатад хандах үеэрээ "Ойрын 5-10 жилд бид хүний дархлааны системийг хөнөөдөг бичил организм зохион бүтээнэ" хэмээн мэдэгджээ.

 

Хоёр дахь баримт нь 1974 оны 12 дугаар сарын 10-нд гарсан №200 дугаартай "Үндэсний аюулгүй байдлын меморандум" юм. Уг баримтад үндэсний аюулгүй байдлын зөвлөх Генри Киссинжер "Хүн амыг цөөлөх нь гуравдагч ертөнцөд хандах АНУ-ын гадаад бодлогын салшгүй нэг хэсэг байх ёстой" хэмээжээ. Гэхдээ хүн амыг ямар аргаар цөөлөхийг баримтад дурдаагүй аж.

 

Вакцинаар дамжуулан тараажээ

АНУ-ын зэвсэгт хүчин ДЭМБ-ын "Цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт" хөтөлбөрийн тусламжтайгаар биологийн зэвсгээ тараасан хэмээн 1986 онд доктор Роберт Стрекер мэдэгджээ. 1970-аад онд хэдэн сая африк иргэн цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэх үеэрээ ДОХ-ын халдвар авсан юм.

 

Мөн Америкийн Эрүүл мэндийн яам "Гепатит В-гийн эсрэг вакцинжуулалт" хөтөлбөр хэрэгжүүлэх үеэр тус улсын гей, бисексуалууд ДОХ-н халдварт өртжээ. Вакцинжуулалтыг 1978-1981 онд Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Франциско, Сант Луйс, Денвер, Чикаго хотуудад хийсэн бөгөөд энэхүү зургаан хотод хожим ДОХ-н халдвар олноор нэмэгдсэн аж.

 

Гэсэн хэдий ч тус улсын засаг захиргаа Р.Стрекерийн онолыг эрс үгүйсгэсээр иржээ. Харин түүнийг "үхлийн эмч нар" номын зохиолч Алан Кантуэлл, ХДХВ-н анхны судлаач Роберт Галло нар дэмждэг байсан аж.

 

Роберт Галло л гэхэд 1987 онд ХДХВ, цэцэг өвчний хооронд сонирхолтой шууд холбоо байгааг баталж байв. ДЭМБ энэ бүхнийг үгүйсгэдэг ч шинэ шинэ баримтууд гарч ирсээр байгаа юм.

 

Майкл Адлер тэргүүтэй Америкийн эмч нарын баг "ДОХ-н тухай олон улсын сэтгүүл"-д "Африкт 1988 он хүртэл ХДХВ-аар өвчлөгсдийн 90 хувь бус, ердөө 30 хувь нь л бэлгийн замаар халдвар авчээ. Харин 60 хувьд нь халдварласан зүүгээр ХДХВ дамжсан байна" гэж бичжээ.

 

"Таймс" сонинд профессор Мандлерийн гаргасан энэхүү баримтыг үндслэлгүй хэмээгээд, ариутгаагүй зүү ийм их аюул учруулах ёсгүй гэж үзсэн байна. ДЭМБ-ын дүгнэлтээр ХДХВ-ийн халдвар тээгчдийн ердөө таван хувь нь л ариутгаагүй зүү тариураас болж халдвар авдаг гэнэ.

 

Хэнд ашигтай вэ?

Хуйвалдааныг судлаач Бойд Грейвсийн баталсанаар ДОХ бол хар арьстнууд гомо нарыг устгах зорилготой Америк Зөвлөлтийн нууц хэлцийн үр дүн гэнэ. Тэд "Вирусийн тусгай хөтөлбөр" хэмээх зөвшилцлийг 1960 онд бэлтгэж, 1972 онд ЗХУ, АНУ-ын хоорондын гэрээнд гарын үсэг зурсан аж.

 

Б.Грейвс түүнчлэн цэргүүдийг тарилгад хамруулсан өвчин тараасан гэж үздэг бөгөөд өөрөө ч ДОХ-ын халдвар авсан гэж баталдаг. Гэхдээ тэрээр мөнгөний коллоидын тусламжтайгаар бүрэн эдгэрсэн гэнэ.

 

Тэгвэл Харри Глам "Эцсийн илрүүлэлт" номондоо чидун жимсний модны навч "эссиак" цай зэрэг ханд нь ДОХ-той тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэж бичжээ. Энэ бэлдмэлийг эмийн компаниуд ашиглахыг огтхон ч хүсдэггүй. Яагаад вэ гэдгийг ч тааж ядах юмгүй.

 

Тэгвэл үхлийн аюултай энэ вирусыг тараах нь хэнд ашигтай гэж. Доктор Леонардо Горивицийн баталж буйгаар Үндэсний хорт хавдрын хүрээлэн, Рокфеллерийн нэрэмжит Анагаах ухааны судалгааны хүрээлэн ДОХ-ыг тараахад хамаатай гэнэ.

 

Тэд "Эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр"-ийн тусламжтайгаар еврейчүүд, хар арьстнууд, латин америкчууд, гей нарыг идэвхийлэн устгажээ. АНУ мөн гуравдагч ертөнцийг хоосруулахын тулд ийм арга хэрэглэсэн аж.

 

Тэд ДОХ-оор ч зогсохгүй, Эболын вирусийг боловсруулж, хорт хавдар үүсгэгч эм бэлдмэлийг гарган авсан байна. Зөвхөн эрдэмтэд ч бус, улс төрчид, тэр бүү хэл улс орны тэргүүнүүд ч дээрхи бодолтой санал нэг байна. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Табо Мбеки "АНУ-ын тагнуулын төв газар ХДХВ-г тараах хуйвалдаанд оролцсон.

 

Үүний нөлөөгөөр Америкийн эмийн үйлдвэрүүд ДОХ-ыг эмчлэх үнэтэй хэрнээ ямар ч ашиггүй эм бэлдмэлийг худалдаалж эхэлсэн" гэж мэдэгджээ. Амеркийн үндэсний конгресс 2003 онд ДОХ-ын эсрэг эм бэлдмэл тараахыг зөвшөөрсөн.

 

Гэвч одоо болтол африкчуудыг туршилтын туулай болгож байна хэмээн АНУ-ыг буруутгадаг билээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш "Африк, Карибын сав газрын орнуудын ДОХ-той тэмцэх хөтөлбөр" хэмээх таван жилийн тусламжийн багцыг санаачилж, 15 тэрбум доллар гаргасан.

 

Үүнтэй холбогдуулан Оксфордын сайн үйлсийн байгууллага Бушийн засаг захиргааг ядуу орнуудад хямд, хуурамч эм бэлдмэл нийлүүлж байна" хэмээн шүүмжилсэн аж. Тэгвэл католик сүмүүд ч энэхүү аймшигт өвчний тархалтад өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлжээ.

 

Тэд сүсэгтэн олондоо хандаж, бэлгэвч хэрэглэхгүй байхыг уриалдаг гэнэ. Папын зөвлөлийн гэр бүлийн асуудал эрхэлсэн тэргүүн, кардинал Альфонса "Бэлгэвч ХДХВ-гээс хамгаалж чадахгүй. ДОХ-ын вирус эр бэлгийн эсээс 450 дахин жижиг. Гэтэл эр бэлгийн эс ч нэвтлээд гарах чадвартай" гэж мэдэгджээ.

 

Эцэс төгсгөлгүй маргаан

Магадгүй бид хэзээ ч ХДХВ-ийн үүсэл гарлыг олж чадахгүй байх. Энэ вирусийг лабораторид бүтээгээд, санаандгүй тараасан ч байж болох. Ер нь ДОХ гэж юу вэ. Хүн төрлөхтний аюул болсон аймшигт хүч үү, эсвэл өвчин юмуу, аль эсвэл хүн амыг багасгах зорилготой биологийн зэвсэг ч байж мэдэх юм.

 

Магадгүй энэ нь хүмүүс хоорондын арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаар үзэн ядахад чиглэгдсэн улс төрийн хуйвалдаан уу? Америкийн хүн амын ихэнх нь ДОХ-ыг сармагчингаас үүссэн гэдэгт итгэдэггүй.

 

"Вашингтон пост" сонины санал асуулгаас үзэхэд Америкчуудийн талаас илүү хувь нь ХДХВ-г хүн бүтээсэн гэж үздэг бол 25 хувь нь АНУ-н Засгийн газрын лабораторид гаргаж авсан, тагнуулын төв газар тараахад нь нөлөөлсөн гэж үзсэн байна.

 

Түүнчлэн ДОХ-ыг эмчлэх чанартай бүтээгдэхүүнүүд хүн амын ядуу, дундаж хэсэгт очдоггүй гэж ихэнх нь боддог бол шинэ эм хэрэглэж буй хүмүүсийг ердөө л туршилтын туулайнууд гэж харах нэгэн ч олон бий.

 

Энэ мэт эцэс төгсгөлгүй маргаан өрнөж байх зуур үхлийн аюулт вирус хүн төрлөхтөнг хөнөөж, АМЕРИКИЙН эмийн үйлдвэрүүд хэдэн тэрбумаар нь олж баяжсаар л байх болно. ЗХУ-ын үед гаргаж байсан олон баримтыг үзэл суртал хэмээн дэлхийн нийт ойлголгүй өнгөрсөн.

 

Тэгвэл өнөөдөр Барууны болон АНУ-ын бие даасан шударга шинжээчид, судлаачид Өрнөдийн болон АНУ-ын халхавчин дор явагдаж байгаа цөөхөн хэдэн хүний хуйвалдааныг илрүүлж булхайг нь гаргаж байна. ДОХ нь зүгээр нэг гарч ирсэн зүйл биш.

 

Дэлхийн тусгай лабораториудад зориудаар гаргаж тараасан. Зөвхөн ДОХ ч бус, шувууны ханиад, тахлын вирусууд, бусад халдварт өвчнүүд хүнд харшил үүсгэгчдийг зориудаар гаргаж дэлхийн хүн амыг цөөлөх зорилгоор тарааж байна.

 

"Эрин зууны дуудлага" киног зохиогч бие даасан судлаач Питер Дж.Мерола мэдэгдэхдээ: "ДОХ-ыг хэрхэн тараасныг дараах баримтаар тайлбарласан. "Дотоодын баримтуудаас нь харвал үйлдвэрлэсэн капсултай эмүүд нь ДОХ үүсгэж байсан гэдгийг компанийн удирдлага баттай мэдэж байсан гэдгийг "Эф Ди Эй" (FDA) батлаж байгаа юм.

 

Харин үүнийг устгахын оронд энэ компани өөрийн энэ ДОХ үүсгэж байсан бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлээс татан авч Франц, Европын зах зээл, Ази, Латин Америкад гаргаж худалдсан юм. Харин АНУ-ын Засгийн газар"Эф Ди Эй" FDA үүнийг хараагүй, мэдээгүй мэт ямар ч арга хэмжээ аваагүй юм.

 

Мянга мянган цусны өвчтэй хүмүүс ДОХ-оор халдварлаж нас барсан. Капсултай эмүүд ДОХ үүсгэж байсан гэдгийг компанийн удирдлага баттай мэдэж байсан боловч эдгээр капсулуудыг устгалгүй үйлдвэрлэлийн энэ аймшигт алдааг ч гэсэн ашиг болгохоор шийдсэн байсан юм.

 

Ийм болохоор манай нийгэмд ашгийн төлөөх бие биенийгээ хаацайлсан хуйвалдаан, авилгал хээл хахууль эртнээс бүр тогтсоныг бид харж байна. Бид нар бие биеэ хаацайлж байдаг юм шүү.

 

Та бүхэн америкчууд биднийг ашиг олох тал дээр бол шударга байна гэдэгт найдах огт хэрэггүй юм шүү..." гэж "ZEITGEIST''-ийнхэн тодорхойлж байна. ДОХ нь АНУ-ын тагнуулын халхавчин дор ажилладаг компаниуд, компаниудын нэрэн дор ажилладаг дэлхийн тусгай албад үүсгэж зориудаар тараасан юм.

 

Одоо ОХУ-д ноцтой тахлын вирус дэгдэж, хүүхдүүдийг хүндээр өвчлүүлж, ОХУ-ын ихэнхи сургууль цэцэрлэгүүд хаагдаж онц байдал зарлалаа. Энэ бол байгалиас үүсэж бий болж байгаа бус, дэлхийн мафаас ОХУ-ын хүн амыг устгахын тулд хийж байгаа үйлдэлд нялх үрс бөөнөөрөө өртлөө.

 

1933 онд тусгайлан бэлдсэн талхны хөрөнгө, архины жорыг Орос хүн амыг устгахын тулд бий болгосныг саяхнаас л мэдсэн. Талх тархи толгой өвтгөх, хүний биеийг муутгах зориулалттай гаргаж ирсэн байна. Үүнээс нэн аюултай нь эм тариа хүүхдүүдэд албан ёсоор хийж байгаа вакцинжуулалт юм.

 

Доктор П.Нэргүй

Эх сурвалж: “Хөх толбо”