Мэргэжлийн бүжигчдийн дунд зарласан “Үүлэн бор” цахим уралдааны тэргүүн байрт Б.Эрдэнэбаяр шалгарлаа

     Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг угтан Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолбор, Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгаас зохион байгуулсан “Наадмын наргиа”, “Үүлэн бор”, “Хүлэг мину” цахим уралдааны ялагчдыг тодруулж, өнөөдөр шагналыг гардууллаа.

     Наадмын наргиа комеди уралдаанд Б.Адарсүрэн 1 дүгээр байр, Б.Баярсайхан 2 дугаар байр, Д.Жигмэдцэрэн 3 дугаар байрт шалгарсан бол “Хүлэг мину” морины сэдэвт дууны уралдаанд Ц.Оюун-Эрдэнэ тэргүүн байрт шалгарч, Л.Гантулга, Д.Лхагвадулам нар удааллаа.

     Харин Орхон аймгийн бүжгийн урлагийн нэрийн хуудас болсон МУГЖ Д.Ламжавын дэглэлт, МУГЖ Д.Цэрэннадмидын бүжиглэсэн “Үүлэн бор” гоцлол бүжгийг мэргэжлийн бүжигчдийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан цахим уралдаанд  Үндэсний Урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр тэргүүллээ.

И.Чинтогтох