Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч гарлаа
2020/08/01
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалж хэлбэл, долоодугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрт ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ.
Наймдугаар сарын 1-ний байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 291 бөгөөд үүнээс 230 нь эдгэрсэн байна.
хүннү · 2020/08/02
Одоо Ковид-19 үгүй болж байгаа юм байна.Хилээ нээсэн нь дээр юм биш үү. Хичээл сургууль нээгдлээ одоо энгийн горимондоо орцгооё. Тусшай үүрэг мүүрэг гэхгүй бүх нислэг, галт тэрэг хуваарийн дагуу явж болхоор болж.