Онгон гэдгээ хэлвэл цочирдож доромжлох вий гэдгээс гэнэт айчихлаа
2020/08/02
Би 40-настай жирийн нэг эмэгтэй. Гадаадад сурдаг хайртай залуугаа маш олон жил хүлээсэн , messenger-р л харьцдаг байлаа. төгсөөд тэндээ ажиллаад..намайг 34 нас хүрдэг жил тэр маань эхнэртэй болоод энд ирсэн дээ.
Би их хуучинсаг үзэлтэй болохоор түүндээ л гэж биеэ хадгалсан гэх үү..нэг үгээр хэлвэл одоо болтол онгон хэвээрээ. Үүнийг зөвхөн дотны найз бүсгүйчүүд маань л мэднэ. Мэдээж янз бүрийн залуучууд өдөх хоргоох, найзалж үерхэхийг санал болгодог байсан ч би тэвчиж , хайртай хүнээ хүлээсээр ... Би хүлээж байгаагаа хэлдэг байсан ч дотроо итгэдэггүй байсан биз. Гэтэл саяхнаас онгон гэдгээ бусдад хэлтэл бөөн доромжлол тохуурхал, худалч оёулчихсан биз ..онгон гэдэг нь үнэн бол эр тоохгүй эрлэг тоохгүй бузар авгай гэх мэтээр хэл амаар доромжлуулах боллоо.
Хэрэв би одоо хэн нэгэн эр хүнтэй харилцдаг болоод түүнд онгон гэдгээ хэлвэл ,цочирдож доромжлох вий гэдгээс гэнэт айчихлаа. Та нар энэ тал дээр ямар бодолтой байна? Хэлэхгүй гэхээр намайг урд нь эр хүнтэй байсан байх гэж хүлээж авбал яана гэж бас эргэлздэг.
Зочин · 2020/08/03
Bayraa Bojoo · 2020/08/02
Bi law ongon gewel bayrlana bitii ai cham shig vnench mundag ohin baihgvi baih
Зочин · 2020/08/02
Битгий ай бүсгүй минь. Өөрөөрөө бахархаж бай. Янз бүрээр хэлүүлэхээс айгаад байгаа бол надтай уулз. насан туршид чинь магтаж, өргөмжилж хайрлая. Өнөө үед өөр шиг чинь хүн сэтгэлдээ хөтлөгдөж, адгуусан зөнгөөсөө татгалзаж чадсан тэр тусмаа эмэгтэй хүн бол барагл өдрийн од шиг байх шүү. Өөрийгөө битгий буруутга. Өөрийг чинь ойлгож хүлээж чадаагүй өөдгүй залууг март.