Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв
2020/08/05
-Тэрээр баяр наадмын дараагаас буюу нэг сар орчмын хугацаанд олон нийтийн өмнө гарч ирээгүй-
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг хэсэгтээ л ард түмэндээ харагдсангүй. Баяр наадмаас хойш гэж тооцвол сар орчмын хугацаанд сураггүй байв. Харин өчигдөр гэнэт гарч ирлээ. Шинэхэн аваргад баяр хүргэж, хамт авахуулсан зурагтайгаар албаны мэдээ шидэв. Түүнд санаа зовниж байсан хүмүүс “Сайдын нүүр, нүд, зүгээр байна” хэмээцгээж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт цохиулсан гэх мэдээлэл тараад байв. Д.Сумъяабазар гишүүний зүгээс тэр дор нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, няцаасан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон тэр зүгээс ямар нэгэн тайлбар хийлгүй таг чиг болсон. Мөн Ерөнхий сайд маань сар гаруйн хугацаанд “гэрээс гараагүй”. Тэгэхээр тухайн мэдээлэл нь зүгээр ч тарчихаагүй байж болох юм.
Нөгөө талаар аливаа улс орны гүйцэтгэх засаглалын тэргүүн гэнэт сураггүй болдог байж болохгүй. Олон нийтийн анхаарал, овоо хараан дор ажиллаж, амьдрах учиртай. Олон улсад гэхэд цөмийн зэвсэгтэй орнуудын төрийн тэргүүн нарт нэг хоног ч олны анхаарлаас ангижрах эрх байдаггүй. Манай улстөрчдийн үлгэрлэн дуурайх дуртай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг гэхэд 2016 онд дэлхийн хэвлэлүүд хайж байв. Ердөө тав, зургаахан хоног олон нийтийн нүдэнд харагдаагүй байхад л ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олны нүдэнд харагдахгүй байна хэмээн шуугиж байсан. Төлөвлөгдсөн олон уулзалт, арга хэмжээнүүдээ цуцалжээ. Алтайн хязгаарт хийх аялал жуулчлалын уулзалтаа хойшлуулсан байна. В.Путины туслах түүнийг томилолтоор яваа гэж мэдээлсэн гэнэ” хэмээн мэдээлж шуугицгааж байлаа. Мөн түүнийг олон нийтийн дунд нас барсан, өвдсөн, эрх мэдлээ алдсан, нууц бүсгүй нь төрсөн, тэр ч байтугай залуу харагдахын тулд пластик мэс засалд орсон гэсэн цуурхал тарж байсан гэдэг.
Мөн саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг өвөг эцэг, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийг мэндэлсэн өдрийн арга хэмжээнд оролцолгүй 11 өдөр болоход дэлхий шуугив. Хэвлэлүүдээр түүнийг мэс засал хийлгэсэн, биеийн байдал нь маш муу байгаа, эсвэл бүр нас барсан байх магадлалтай, дараагийн удирдагч хэн бэ гэх яриа ч цацагдаад байв.
Тэгэхээр улс орны удирдагч нар хэдхэн хоног олон нийтэд үзэгдэхгүй байхад л үймж шуугиж байна. Харин манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг сар орчмын хугацаанд царайгаа ч харуулахгүй таг алга болоод өчигдөр л гарч ирэв. Ерөнхий сайд яагаад үзэгдэхгүй байсан юм бол!?
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5 ЛХАГВА № 149 (6374)
Зочин · 2020/08/06
алиалах гээд ядцан муу ац уу энчодоо
Зочин · 2020/08/06
КККККК АРДЧИЛЛЫН ПИЗДАНУУДЫН ГАНЦ МӨРӨӨДӨЛ НЬ Л ЭНЭ БАЙХГҮЙ ЮУ? ОДОО ХАРИУ ЦОХИЛТЫГ СУМЪЯАБАЗАР МУЙХАР ДАГВАА НАР ТӨДИЙГҮЙ АРДЧИЛЛЫН ҮХЭЭРҮҮДЭД НЭН ДАРУЙ ӨГӨХ БАС ҮХ-ИЙН 6.2-ИЙГ НЭГ ДАРУЙ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ХҮҮКЭЭ
өвгөн Баавай · 2020/08/06
Юунд нэгнээ ийгэж байдаг юм гээшив. Сумьяабазар ши барагтайхан байж үз!!!Тийхгүй хаа шинь мод цавшдаг хүхөөн бариад ошхов. Шаддын бол ши гараад ирээрээ. Шамтай “Сүх” хөвүүнээ өмөөрш “хүх”-ээн авш ошхов. 10-н ханистараар самгон авш ошихов авдаа өхөш. Намайе тосхош. Хаана нашилдах гээшив төрийн ордондгүү?
Зочин · 2020/08/05
энэ усан тэнэг нь зодуулаад ч ойлгохгүй л дээ Багаа Эбээгийн мафихнаас үхэж далдарч байвал Монголд л хэрэгтэй юм сан
Зочин · 2020/08/05
Долгорсүрэн заан гуайн хоёр хүү арай л дэндүү аархаж гаараад байнаан биш биз дээ? Сумъяабазар гэх пизда сайд байхдаа Оюутолгойг илэрхий хамгаалж байсан пизда байгаан. Өөрсдийгөө үхэшгүй мөнхий хутгийг олсон хувилгаан Жамбал Бадарч тахар нартай адилтгаж боддог юм болов уу? Сумъяабазар яаж сайд хийж чадахын сонгуульд нэр оруулдаг нь ч Хүүкийн буруу. Хэрвээ ЕС-ыгаа цохиж байгаа бол алаад өгөх хэрэгтэй
Зочин · 2020/08/05
малуудаа · 2020/08/05
Маанаг улсыг ингэж нүдэж байж ухаан оруулдаг юм. Малуудаа.
Иргэн · 2020/08/05
олны үг ортой гэж цохиулсан юм биш үү
Зочин · 2020/08/05
Бөх гэгч шал тэнэг .хөлс ханхалуулсан.шивэр үнэртүүлсэн.маанаг юмнууд монголын хөгжилд ямар ч нэмэргүй ш дээ.
Түвдэн · 2020/08/05
Бөх энэ тэр гэсэн тэнэг мангар юмнуудай юунд орооцолдоод байгаа юм вэ. Болиочээ
Баатархүү · 2020/08/05
Бөх шүтвэл Монгол уруудана шүү Ерөнхий сайдаа. Тэд цол энэ тэр авлаа гээд хэнд юу ч наалдахгүй. Харин ч улс амьтны юмыг хамж байгаа
Баатархүү · 2020/08/05
ингэж бөх тэх гэж балайрч явахаар ажлаа хиймээр юм
Хэнчбиш · 2020/08/05
Сайд нар нь гаднын орны элчин сайдууд. олон улсын байгууллагынхантай уулзаж байхад ерөнхий сайд нь бөхтэй...