Qpay цахим хэтэвчид ХасБанк нэгдлээ
2020/08/10
Таксигаар зорчихдоо бэлэн мөнгөгүй эсвэл мөнгө задлахгүйгээс болж шилжүүлэх явдал бишгүй л тохиолддог. Аль банкны данс гэдгээс хамааран 100-300 төгрөгийн шимтгэл нэмж төлөх болдог нь бухимдмаар.
Бас жолоочийн нэр дансыг асууж цаг алдахаас гадна арын машины ууртай сигналд хөөгдөж яарсандаа эд зүйлээ мартаад буух нь ч энүүхэнд. Таксинууд карт уншдаг болоосой гэж бодож л байсан биз дээ? Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн шинэ үйлчилгээг танилцуулъя.
QR code-оор төлбөр тооцоо хийх QPay стандартыг Монголд анх бий болгосон ККТТ финтек компани төлбөрийн системээ шинэ түвшинд гаргаж, Qpay Wallet, Qpay Merchant аппликейшнуудыг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд тус үйлчилгээнд ХасБанк анхлан нэгдлээ.
Ийнхүү хамгийн өргөн сүлжээ бүхий төлбөр тооцооны эко системийг хамтран бий болгосноор аливаа төлбөр тооцоог шимтгэлгүй, хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэх шинэ боломжийг харилцагч нартаа нээж байна.
Та гар утсандаа Qpay wallet аппликейшныг суулган ХасБанкны картаа холбоод л Qpay тэмдэг бүхий худалдаа, үйлчилгээний газруудад хормын дотор төлбөрөө төлөхөөс гадна дараах давуу талуудыг мэдрээрэй:
- Бэлэн мөнгө, картаа авч явах шаардлагагүй
- Гүйлгээний шимтгэл төлөхгүй
- Дансны дугаар асуухгүй
- Онлайн худалдан авалт хийх боломжтой
- Бэлэн мөнгө, карт гар дамжуулахгүй
- Өндөр нууцлал, аюулгүй байдал
- Бүх банкны төлбөрийн карт нэг дор
- Өргөн сүлжээ бүхий худалдаа үйлчилгээний газрууд
- Монголд төдийгүй дэлхийн 30 гаруй оронд төлбөр гүйцэтгэнэ.
Түрийвчээ мартсан, картаа орхисон, бэлэн мөнгө байхгүй, байсан ч бүхэл гэх мэт асуудлуудыг мартаж болно. Картаа ганц удаа бүртгүүлээд л гар утсаараа бүх төлбөрөө хийчихнэ.
Qpay цахим хэтэвчийг энд дарж татаж авна уу.
Эсвэл доорх QR code-ыг уншуулна уу.
Зочин · 2020/08/10