10 жилийн өмнө Ли Потер гэх австрали эр цагаан сүүлт аалзанд духан дээрээ хазуулсны улмаас зүүн нүдээ алджээ. Аалзанд хазуулсан шарх бараг 9 жилийн турш эдгээгүй бөгөөд улам сэдэрч хорт хавдар болсон байна. Нүд рүү шилжсэн хорт хавдарыг мэс заслаар авсан ч арьсаар нөхөн тавьжээ.

Харин нөхөж тавьсан арьсыг нь шуунаас нь авчээ. Ли өөрийн шинэ төрхөндөө тийм ч дуртай байгаагүй. Учир нь шуу дээрх шивээс нь нөхсөн арьс дээр нь таарчээ. Тиймээс энэ асуудлаа шийдэн шинээр шивээс хийлгэжээ. Ингэснээр тэрээр 2 нүдтэй болжээ.









Цагаан сүүлт аалзны хувьд хазахдаа бараг өвтгөдөггүй бөгөөд хазалт нь арьсны эд эсийг үхүүлэн улмаар үхэлд хүргэж аюултай гэнэ.