Бүжиг дэглээч Э.Амаржаргал ОУ-н тэмцээнд тэргүүн байрт шалгарчээ
2020/09/10
Бүжиг дэглээч Э.Амаржаргал олон улсын уралдааны тэргүүн байрт шалгарлаа. Тэрбээр БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан олон улсын гоцлол бүжигчдийн 17 дугаар тэмцээнд Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим “Нуман туульс” бүтээлээр оролцжээ.
Э.Амаржаргал СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд бүжгийн багш, бүжиг дэглээчийн мэргэжил эзэмшсэн нэгэн юм. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүжигчин тэрбээр өмнө нь БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан олон улсын гоцлол бүжигчдийн уралдаанд мөн амжилттай оролцож байжээ. 10 гаруй жил бүжгээр хичээллэж буй Э.Амаржаргал “AMKA dance” бүжгийн сургалтын төвийг байгуулсан байна. Тэрбээр бүжгийн спортоор хичээллэх давалгааг аймгийнхаа фэйсбүүкийн нэгдсэн группт өрнүүлж насанд хүрэгчдийг эрүүл, зөв галбиртай биетэй болохыг уриалжээ.
Б.Номуун
Эх сурвалж: Монцамэ агентлаг