Улс төрчдийн цэргийн хувцастай сүржигнэл
2020/09/21
Сүүлийн үед цахим орчинд улс төрчдийн буу шийдэм агсаж, цэргийн хувцас өмссөн зургууд ихээхэн үзэгдэх боллоо. Энэ жилийн Засгийн газрын болоод УИХ-ын гишүүд дунд энэ байдал хэт их давамгайлаад байна уу гэлтэй.
Хамгийн анх энэ шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан эхлүүлсэн бөгөөд тэрбээр цэргийн дүрэмт хувцас өмсөөд Засаг дарга нарыг командалж буй зураг сошиал хэрэглэгчид болон олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүлээсний дараа манай хүн дахин нэг зургийг инстаграм хуудсандаа тавьж, "БСШУЯ-ны ТНБД-аар ажиллаж байхдаа 1998 онд батлагдсан Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн үүрэгтний сургалтанд сууж, улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн үед салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа, би" гэх тайлбарыг бичиж байв.
Дээрх тайлбараас үүдээд дахиад "бэлтгэл офицер" гэх цол байдаг эсэх талаар маргаан дэгдэв. "Бэлтгэл офицер" гэдэг нь чөлөөндөө гарсан цэргийн албан хаагчдыг хэлдэг. Бэлтгэл дэд хурандаа, бэлтгэл хошууч гэхээс биш "бэлтгэл офицер" гэдэг цол байдаггүй. Учир нь офицер гэдэг бол цол биш, цолны ангилал, зэрэг дэв. Манай гишүүний хувьд ч гэсэн дээр хэлсэн сургалтандаа суусан, цэргийн цол зэрэг авсан бол хаяж дэслэгчээс дээшээ цолтой байж офицерүүдийн эгнээнд багтана. Тэгээд зүгээр л "бэлтгэл офицер хүн байна аа" гэсэн бол шууд ойлгогдоно. Түүнээс биш "бэлтгэл офицер" гэдэг цол байхгүй. Ядаж энэ зэргийн наад захын мэдлэгтэй, мэдрэмжтэй байж офицерүүдийн нэр барих хэрэгтэй л дээ.
Хоёрдугаарт, цэргийн үүрэгтний сургалтанд сууж, цол зэрэг, дүрэмт хувцас олгогдсон байлаа ч түүнийгээ энгийн үед хаа хамаагүй, дуртай газраа өмсөөд, хүн командлаад бай гэсэн үг биш. Зөвхөн өөрийнх нь хэлсэн "улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн үед", эсвэл цэргийн бэлтгэл сургуулилтын үеэр өмсдөг журамтай. Энэ зэргийн зүйлийг ялгаж салгаж байж өөрийгөө зөвтгөх учиртай юмсан...
Дараагийн эрхэм бол мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Түүний хувьд мөн л өөрийгөө бэлтгэл хурандаа хэмээн нэрийддэг. Ямартаа ч түүний хувьд цэргийн бэлтгэл сургуулилтын үеэр өмссөн гэсэн тайлбартай ч буу зэвсэгээ ил гарган алхсан нь гэнэт харсан дэмжигч нартаа нэлээд сүржин харагдсан болов уу.
Цэргийн хувцастай улс төрчдийн жагсаалтыг Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-н шинэхэн гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар удаалж байна. Тэдний хувьд бас л нэг тайлбараа бэлдээд сууж байгаа байх. Ер нь бол цэргийн хувцас өмсөх тодорхой дүрэм журмаа олон нийтэд сайтар тайлбар хийхгүй бол бусдын бухимдалыг эрээн хувцаснууд чинь нэлээд их бадраах нь байна шүү улс төрчид өө.
Зочин · 2020/09/26
алба хаагүй чацагнууд ... хууль зүйн сайдыг, зөрчлийн хуулийн хамт огцруулъя.. хүн ялладаг нэг л хуультай байтал одоо хоёр хуультай болсон. зөрчлийн тухай хуулийг халья
tsereg; · 2020/09/25
aaa muu sain jujigchid l bna doo ...xyn duriagaad l baixiin
huulch · 2020/09/25
kkkkkk oorsododoo l cereg um biz dee
Tk · 2020/09/22
Олигтойхон ёсолж чадахгүй, шинэковын норматив хийж чадахгүй байж
Зочин · 2020/09/22
Залуу Жанжин Лхагвасүрэнгийн цэрэг бид нар захны даавуугаа хиргүй байлгаж 3 жил гангарч,15,25 км-н зайд рот,ротоороо гүйж адуу шиг амьтад байлаа.
Зочин · 2020/09/22
муу эр дайнд хөөрнө гээ ч нь энэ байхдаа
Зочин · 2020/09/22
Өөрсдийгөө хэн гэж бодов.
Зочин · 2020/09/22
Цэргийн хувцас гэдэг нь хэн дуртай хүний өмсгөл биш..Цэргийн жинхэнэ албан хаагч болон цэргээс өндөр намны тэтгэвэрт гарсан бэлтгэл офицер, ахлагч нар өмсдөг.Хэн дуртай нь өмсөх нь тэнэглэл.Энэ нь цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм журмыг гутааж байна...
Баатархүү · 2020/09/21
нэг хоног цэргийн алба үзээгүй чацагнууд
Zochin · 2020/09/21
oorsdiin hvvhdvvdesee dor setgej bhiim da gej
irgen · 2020/09/21
dood taliin hed unen teneg haragdj bnaa,turiin tusheediin tylh alga da
Зочин · 2020/09/21
уншигч · 2020/09/21
монголчууд угаасаа сумтай хүмүүс шүү дээ. юм үзээгүй. шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг. баяжих хөлжихийн дон туссан мэт. богдын лүндэнд өнгө мөнгө ноёлсон цагт хүний нүд сохорно, хүн хүнээ байна гэж гэж байдаг гэсэн. энэ нь цөьүүн цагын шинж гэж байгаа. өнөөдөр монголд яг л энэ үе ирсэн мэт байна.
Зочин · 2020/09/21
yu ch gej helhev deee
unshigch · 2020/09/21
Цэргийн хувцас өмсөх 7 хоног гэдэг тийм өдрүүд гаргаж өгвөл дуртай улсууд нь өмсөж гангараад санаагаа амрааж байвал зүгээр байх даа. Хэн ч шүүмжлэхгүй, шоолохгүй...
Зочин · 2020/09/21
гар буутай байна дайнд орохнуу
сүр · 2020/09/21
Хүрэлсүх даргаа дууриах гэж ядахын хүүк чин цэргийн хүн та нар зүгээрл азаар төрд орсон тэнэгүүд
Зочин · 2020/09/21
Эд нарыг ганц жил ч болтугай цэргийн жинхэнэ албанд явуулаад цэрэг гэж юу байдгийг мэдрүүлээд, цэрэг бол цэрэг хувцас өмсч зургаа гоёор авхуулах дон биш гэдгийг ойлгуулаад өгөөчээ ерөнхийлөгч ерөнхий сайд нараа
МАН-ын маоистууд · 2020/09/21
МАН-ынхнаар туг тахих юмсан.
МАН-ын маоистууд · 2020/09/21
Хятадын чөлөөлөх армийн цэргүүд үү? Ямар адилхан харагдаж байна вэ?
Irgen · 2020/09/21
Ed nar chine setgeciin eryyl bus uls baina aa.
Irgen · 2020/09/21
Ih hurald suuhaaraa turtui ariljdag ene huurgun baidal ne uursdiiguu yaltgyi mulguu gedgee haruulsan hereg dee.bid iim l mulguu ulsiig turduu tuluulul bolgojee.munch boloogyi baina daa.
Иргэн · 2020/09/21
Зүгээр л солиорол Өөр хэлэх юм алга